С.Сарнай, Н.Мөнхсоёл нар шоуг орхилоо

Twitter Print
2016 оны 07-р сар 04-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Ням гараг бүр үзэгчдийн догдлон хүлээж, цэнхэр дэлгэцийнхээ өмнө шимтэн үзэх дуртай нэвтрүүлгийн нэг аль хэдийнэ болсон “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолт болж өнгөрлөө. Ингээд энэ удаагийн 9 дэх дугаарын ялагчаар Б.Маралжингоо тодорч 5 сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрээр өмнө нь эхний хоёр дугаарт дуучин Наран болон Эми Уайнхаусыг яг түүн шиг дуурайн ялагч болсон бөгөөд ийнхүү гурав дахь ялагч болж байна.

Мөн шилдэг 6 оролцогч үзэгчдийн саналаар шалгарсан юм.

Шилдэг 6 оролцогчид:

Б.Маралжингоо

Э.Энхзол

Б.Амархүү

Л.Ган-Эрдэнэ

Э.Энхболд

П.Баярцэнгэл нар үлдсэн бол С.Сарнай болон Н.Мөнхсоёл нар нэвтрүүлгийг орхилоо. Загвар өмсөгч С.Сарнай “Би энэ тэмцээнд ороод ганц түрүүлж үзэх юмсан гэж бодож байсан. Түрүүлж үзсэн болохоор надад гомдол байхгүй ээ. Би энэ тэмцээнд оролцсоноор нүүр хагарсан. Тэмцээнд оролцоход намайг дэмжиж байсан Монгол модель агентлаг, багш топ модель Д.Болормаа болон ар гэрийнхэн найз нөхөд, намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээв.

Харин жүжигчин Н.Мөнхсоёл “Би энэ шоунд оролцсон оролцогчдоороо бахархаж байна. Намайг дэмжсэн бүх үзэгч нартаа баярлалаа. Би ийм гайхалтай шоунд оролцосноор өөрөөрөө болон та нараараа бахархаж байна. Бүгдэд нь аз жаргал хүсье” гэлээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.