Хүүхдэд нэр өгөх Монгол ёсон

Twitter Print
2018 оны 09-р сар 24-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

Хүүхдэд нэр хайрлах ёс нь эрт үеэс их нарийн учир утгатай байсан бөгөөд ингэхдээ өдөр, гаригийн сайныг харж өлзий дэмбэрэл, эрүүл энхийг билэгддэг байж. Түүнчлэн нэр өгөх үүрэг эцэг хүнд оногддог ба дээр үед лам багшаас нэр гуйх нь ч элбэг байв. Хүүхдийн нэрийг ихэвчлэн дараах хэдэн чиглэлээр өгдөг.

Төрсөн жилээр нь билэгшээн нэрлэнэ. /туулай, хонь, барс.../
Төрсөн гарагаар нь /Даваа, Мягмар, Буд.../
Төрсөн сар, гараг хоёрын тохиолыг баримтлан нэрлэнэ. /Санчир, Эрхэс, Марал.../
Од гаригийн тохиолыг баримтлан нэрлэнэ. /Саран, Наран, Хишиг, Мөнгөн.../

Хүүхдэд нэр хайрлахдаа хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзах нь ч бий. Мөн бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байсан ба хүүхэд тогтдоггүй айл хүүхэддээ нэр өгөхдөө маш их учиртай ханддаг байжээ.

Цэцэг, Навч болсон нэрийг хуучцуул өгөх тийм ч дуртай биш. Улирлын чанартай, амархан хагдарч унадаг тул богино наслана гэж үздэг байв.

Түүхэнд нэрээ дуурсгасан алдарт хаад, тэдний үр садангийн нэр өгөхөөс цээрлэдэг байжээ. Энэ нь нэгд их хаадаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүнддэнэ гэж үздэг байв. Гэтэл өнөөдөр бие биентэйгээ барьцаж байгаа юм шиг олон Тэмүүжин, Чингис, Өгөөдэй, Ану, Мандухай нар бий болжээ. Энэ нь ёс уламжлалаа мэдэхгүйгээс улбаатай юм.

Дээр үеийн хүмүүс хүүхэддээ Лувсан, Дулам, Бадам гэх зэрэг түвд нэрийг өгөхийг чухалчилдаг байсан ба ийм нэрийг нас урт, бие эрүүл, бөх бат, хувь заяа сайн байхын билэгдэл гэж үздэг байв. Мөн хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэсээр иржээ. 

Тухайн хүнд нэр хайрлах, авгайлах, нэрийг нууцлах, нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих зэрэг нэртэй холбогдсон засал, домууд амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон байдаг. Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан явуулах нэр хайрлах олон янзын уламжлалыг Дорно дахины ард түмэн бий болгосон түүхтэй.

Хаад ноёдод өгдөг нэр, боолынх гээд бүгд өөр өөр байлаа. Харин бурхны шашинтай улсуудын хувьд тухайн хүнийг тэгж ялгадаггүй гагцхүү төрсөн од гараг, өдөр, сар гэх зэрэгтэй уялдуулан, энэ насанд нь үүдэх саадыг нөхвөрлөн хааж, сайныг нь бадруулж явах жамд зохилдсон нэрийг оноож өгөхийг чухалчилдаг.

ЯМАР НЭР ӨГЧ БОЛОХ ВЭ?

Нэр өгөх онол хүртэл бий. Нэг хүний нэрэн дээр эр эм, хатуу зөөлөн эгшиг зохилдуулж нэр өгөх, од гараг лугаа барилдуулж өгөх, бэлэгшээж бурхдын нэр хайрлах зэрэг олон янзын уламжлал бий. Жишээлбэл, Авид нэртэй хүн Авид хэмээн бурхны нэрээр дуудуулж, дуудсан хүнийг буян хураалгадаг ёс байна.

Сүүлдээ тэр хүн Авид бурхандаа ерөөл тавьж, хэзээ нэгэн цагт Авид бурхны мөн чанартай болох, дотоод сайн сайхнаа дэлгэн гаргах, хоногшуулах төрөл бүрийн арга байдаг. Бас язгуур харгалзах юм уу, эцэг эхийн нэртэй эгшиг зохилдуулан өгөх ёс бий. Энэ нь тухайн үр хүүхэд эцэг эхдээ ямар үйлийн үрээр ирснийг нарийн нягталж байж эцэг эх, хүүхдийн таарамжийг засдаг арга. Үр хүүхэд нь ээж ааваасаа авлагатай, өр төлөөсөөр, өс хонзонгоор ирсэн байж болно. Энэ учрыг тухайн хүүхдийн төрсөн өдөр гараг, ээж аавынх нь төрсөн гараг. жил. од тохиол зэрэг олон зүйлийг уялдуулан үзээд олон зүйгээр шинжилж тогтооно. Хэрэв эцэг эхтэйгээ их харшлах шинжтэй байх юм бол нэр өгөхдөө ээж аавынх нь нэртэй зохилдуулж таарамжгүй зүйлийг нь засаж болдог.

Бурхад бол хүн төрөлхтөнд туслах тухай тэд ам тангаргаа өргөсөн хойно бурхадын нэрээр сэтгэлээ амилуулна гэдэг бол эзэндээ ээлтэй. Харин их үйл бүтээх од гараг нь зохилдсон асар өндөр чадал хүчтэй тийм хүний нэрийг хүүхдэд хамаа бусаар өгөх юм бол зохилдохгүй харшиж болно. Мөн өгсөн нэр тухайн хүүхдийн төрсөн төөрөгтэй нийцэхгүй байхыг нэр таарахгүй гэнэ. Үүнийг “Нэр хүнддэх” гэж нэрлэнэ. Ингэхлээр өгсөн нэр хувь хүний амьдралыг шийдэхэд чухал үүрэгтэй.

НЭР ТОХИРОХ ЭСЭХ ТУХАЙД

Бас үсгийн арга билиг, махбодыг тэнцүүлж өгөх учир бий. Нэрэнд арга билгийг тэгш агуулж, дөрвөн махбодыг шингээж өгдөг ёсон бий. Аргын тал давамгайлсан од гарагт төрсөн хүнд билгийн чанартай нэр өгөх зэргээр тэнцвэргүй од гараг, махбодод төрсөн хүн байвал тэгшитгэх нэр өгнө. Нэрийг цээрлэж өгөх уламжлал бас бий.

Богино настай, өвчин ороомтгой хүүхдэд урт настай болгох нэр хайрладаг. Тэр байтугай амьдралын дунд алдаа гарвал муугаас зайлуулах гэж нэрийг солих ч байна. Энэ бүхнээс үзэхэд дуудагдаж байгаа нэрээрээ тэр хүний хувь заяаны сайн муу явах үүддэг. Эрдэмтэд хоёр саванд адил ус хийгээд нэгийг нь “сайн рашаан”, нөгөө нь “муу ус” гэж нэрлэжээ. Түүгээр өнгөрсөн хүмүүсээр “энэ муу, энэ сайн рашаан” гэж хэлүүлж туршихад муу ус гэдэг нь задраад булингартан муудаж байхад нөгөө ус нь улам чанаржаад рашаан болж хувирсан баримт бий. Ургамал хүртэл сайхан хөгжим сонсохоор улам цэцэглэн бадарч, хямралт хөгжим сонсохоороо дороо үхдэг нь нотлогдсон зүйл.

Дуу авиа ийм их хүчтэй долгион юм. Зарим хүн цээрлэж байна гээд муу нэр өгөхөд тухайн хүний хувь заяа нь нэрээ даах чадалгүйгээс болж нэрэндээ дарагдаад бүүр дордох ч бий. Дээр үеийн хаад өндөр заяа төөрөгтэй хүүхдээ нуухын тул доод зэргийн нэр өгдөг ёс байж. Угаас өндөр заяат хүч, ухаантай хүүхэд бол дотроосоо чанаржиж нэрээ өөртөө ашигтайгаар хувиргах ч учир байна.

НЭРЭЭ ЗӨВ ДУУДАХ ЁСТОЙ

Хүн нь нэр авсан өдөр цагаасаа эхлэн хүний тоонд орж, хорвоод нэрээ тамгалдаг. Нэгэнт бүтэн нэр авсан бол бүрэн зөв дуудаж байх ёстой. Ялангуяа сайн шинжиж зөв нэр авч чадсан бол огт хагаслаж дуудаж болохгүй.

Хочлох, энхрийлэх маягаар багаас нь дуудах бий. Энэ нь тухайн хүний үйлээр дуудагдаж байгаа нэр учраас буруушаахад хэцүү. Бас өндөр настай болсон үед нь хүний данслагдсан нэрийг авгайлаад, төөрүүлэх үүднээс насыг уртасгах домын чанартай зан үйл ч бий. Тэгэхдээ энэ бүгдийг нарийн шинжиж байж хийх учиртай.

Нэг гэрийн хүүхдүүд хоорондоо таарамжгүй, нэг нэгнийхээ үгийг тоохгүй, ээж аавынхаа үгийг сонсохгүй байх явдал их байна. Энэ бол тухайн өгсөн нэр нь хоорондоо таарамжгүйтэй холбоотой. Бас тухайн эр, эм хоёрын махбод. мэнгэ, зурхай нь тохирсон хэрнээ амьдрал нь нэг л таарамж муу байх нь бий. Энэ нь тухайн хоёр хүний нэр арга билиг, махбодын хувьд хоорондоо зохилдож таараагүйд цаад учир нь байдаг. Үүнийгээ засахын тулд эр, эм хоёр нэг нэгнээ авгайлдаг ёс бий. Нэг нэгнээ сайн сайхан талаас нь хараад авгайлахад тохирдог ийм засал юм. Ер нь төрсөн яс язгуураа баталгаажуулах, хийморьтой бадрангуй явахад жинхэнэ монгол нэр маш чухал.

Эх сурвалж: Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Rt

      (87.181.223.168) 2016-07-04 03:40
      • 0
      • 0

      Sanal neg bich bn .deer bichsen sedevtei ',,,,, !!!!!?.

      Хариулах

    • Зочин

      (5.46.137.222) 2016-07-03 18:08
      • 1
      • 0

      Za jinhene mongol ner temujin anujin bish tuvd ner dulam aviriig l deer gej bgaa yum biz dee? Zaya nasan buyan olziit gerel geh met saihan mongol neruud bj bnashte.

      Хариулах