Мөнгөний мод амжилт авчирдаг

2017 оны 02-р сар 16-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Мөнгөний мод буюу Зузаалай цэцгийн тухай уншигч та бүхэндээ толилуулж байна. Навч дэлбээ нь памбагар, зоостой төстэй энэхүү модлог бүдүүнээ нэртэй ургамал нь гэр оронд аз, хөрөнгө авчирдаг билэгдэл авьяас чадвараараа улам алдартай ургамал болсон. Хэрэв энэ мод маань сайн ургаад навч нь зузаан бөөрөнхий хэлбэртэй байвал таны санхүүгийн үйл ажил сайн болно гэсэн үг. Ийм байлгахын тулд энэхүү ургамлыг зохих газар нь тавьж хайр халамжаар хүрээлэх хэрэгтэй гэдэг. Ийм гайхамшигт итгэх үнэмших л хэрэгтэй.

Хэрхэн тарьж ургуулахаас эхлэх хэрэгтэй. Энэ мөнгөний модны өсөн үржих чадвар нь гайхалтай амархан зөвхөн нэг навчнаас л сайхан мод гаргаж авч болно. Хэрэв та түүнийг зүгээр л нэг тасалгааны ургамал гэдгээр нь биш, шидэт сахиус мөнгө аз авчрагч гэдэг утгаар тарих гэж байгаа бол мөчир юм уу навчийг нь нууцаар/ хулгайгаар авах эсвэл худалдаж авах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.  

Суулгахаасаа хэдэн цагийн өмнө сайн хатаах хэрэгтэй. Суулгасны дараа сайн үрслүүлэхийн тулд цэцгийн ваар саваа гялгар уут, цаасаар битүүлж бүрэх хэрэгтэй, гэхдээ үе үе салхи оруулж байхаа мартуузай. 

Фен шүйгийн нууцууд 

Махлаг, бөөрөнхий навчтай тул эерэг энерги хадгалдаг. Энергийн урсгалыг зөв чиглүүлэхийн тулд зөв байрлуулах ёстой. Мөнгөний модыг зүүн болон өмнө зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь нэн зохимжтой. Энэ нь эд баялагийн зүг юм. Тэгээд ч өмнө зүг харсан цонх нь нарны гэрэл сайтай тул ургамалд ашигтай. Зүүн зүгийн цонх нь фенг шүйгээр бол модны зүг учир ямар ч сөргөлдөх зүйл үгүй билээ.  Энергийг  идэвхижүүлэхийн тулд мөнгөний модны мөчирт улаан тууз уяснаар та хүссэн үр дүндээ хүрэх болно. Өөрийнхөө материалаг байдлыг сайжруулахын тулд мөн дараахь хэдэн зүйлийг санах, хийх хэрэгтэй. 

Мөнгөний модтой савандаа зоос булах, мөн шинэ жилийн үдэш мөчрийг нь мөнгөөр чимэглэх /зоос зүүж/. Шоколадны цаас зэрэг гэрэлтэж гялалзах зүйлсээр зоос хийж бүрж, улаан юм уу шар туузаар боох хэрэгтэй. Ийм тансаг гоёлтойгоор таны энгийн мод шидэт мод болж хувирна. Ашиг орлогыг чинь нэмдэггүй юм аа гэхэд танд амжилттай ажиллах мөнгө олох итгэл найдвар бэлэглэж сэтгэл санааг тань өргөх болно. 

Арчилгааны онцлогууд 

Мөнгөний модонд нарны гэрэл маш их хэрэгтэй. Африкийн Саваннагаас гаралтай ургамал юм. Тиймээс ч халаалттай байрны хуурай агаар нарны хурц гэрэлд тэсвэртэй байдаг. Зун цагт гадаа цэвэр агаарт гаргаж болно.  Мод суулгасан саваа үе үе эргүүлж байснаар  модоо нар гэрэл дагаж муруй үндэс суурьтай болохоос сэргийлнэ, нэг байрлалтай байснаар мод чинь муруй ургаж тэнцвэрээ алдан унаж магадгүй юм. Ийм юм боллоо ч гэсэн санаагаар унах хэрэггүй, бүгдийг засаж залруулах боломжтой. Гэмтсэн мөчир навчийг нь авч хаяад буцаан суулгаж эгц чигт барьж боогоод ургуулж болно. 

Дулаан: Зуны цагт ямар ч өндөр температурт мөнгөний мод тэсвэртэй. Өвөлд бол 15с дээш дулаанд байлгаад хэрэггүй. Энэ үед ургамал амарч хаварт бэлтгэгдэх  болно. 

Услалт: өвлөөс бусад улиралд сайн усалж байх хэрэгтэй. Өвлийн цагт хөрс нь хатсан тохиролдолд л услах хэрэгтэй. Аль ч улиралд хэт их усалснаас үндэс ялзарч муудахаас сэргийлэх хэрэгтэй. Үүнээс сэргтйлэхийн тулд савныхаа ёроолд керамзит хайрга  хийж өгөх хэрэгтэй. Ургамал чинь үхэж муудаж эхэлбэл ядаж эрүүл навчаар нь дахин үрслүүлэх хэрэгтэй. Бордоог ургалтын үед нь сар бүр хийж байх. Бордоо дутснаас навч нь нимгэн болж иш нь туяхан сүргүй болдог. Бордоондоо ногоон ургамалд зориулсан шингэн бордоог хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь хөрсөнд хурдан шингэж ургамалд хурдан нөлөөлдөг.

Сав нь мэдэгдэхүйцээр багадсан тохиолдолд л шилжүүлэн суулгах хэрэгтэй. Суулгах хөрс нь энгийн хар хөрсөнд элс, үртэс нэмж бэлтгэхэд л болно. Зөв арчилж ургуулбал мөнгөний мод маань жилээс жилд л улам гоё сайхан болж ургадаг. Маш ховор тохиолдолд мөнгөний мод цэцэглэдэг. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол юм.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.