Өнөөдөр олон улсын Спортын сэтгүүлчдийн өдөр

Twitter Print
2016 оны 07-р сар 02-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр. Парис-1924 олимпийн үeэр буюу 1924 оны долдугаар сарын 2-ны өдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ байгуулагдсан тул энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй спортын сэтгүүлчид мэргэжлийн өдөр болгон тэмдэглэж иржээ.

Монголын спортын сэтгүүлчид ч энэ өдрийг хүндэтгэн ёслохын сацуу ажлын талбартаа, тэмцээний талбайдаа, спортын зааландаа мэдээ, сурвалжлагаа бэлтгэн өнгөрүүлж байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1990 онд байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө 100 гаруй гишүүнтэй юм.

Спортын тэмцээн, уралдаан, амжилт, ялалт, алдар хүндий оргилыг хамтдаа үүрэлцэж ирсэн үе үеийн спортын сэтгүүлч, хөтлөгч, тайлбарлагч, зураглаач, орчуулагч гээд спортын сэтгүүлзүйн халуун ам бүлд багтаж ирсэн үзэгтэй тамирчдадаа Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдрийн мэнд хүргэе. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.