2016 оны 07-р сар 02-нд 10:21 цагт

Орхон аймгийн сонгууль ямар будлиантай болсон талаарх бичлэг

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг Үндсэн хуу­лиар хориглосон байдаг. Тэг­вэл сонгууль нэрийн доор төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авч, ямар ч хуулийн хяналт байхгүй, сонгуулийн үйл явцыг санаатайгаар будлиантуулсан олон хэргүүд гарлаа хэмээн ард иргэд үзэж байна. Тухайлбал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа  Орхон аймгийн сонгууль ямар будлиантай болсон талаарх бичлэгийг байршуулжээ. Тэрбээр "Орхон аймгийн улсын их хурлын сонгууль буюу орон нутгийн сонгууль бол сонгууль болсонгүй ээ. Энэ барааны зах мэт задгай, задарсан үйл явц боллоо. Энэ яав ч улс төрийн ажил биш ээ. Ямар ч хуулийн хяналт байхгүй ямар ч хуульд хуулийн хяналт байхгүй. Сонгуулийн үйл явцыг санаатайгаар будилаантуулах, төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар сонгуулийн компанит ажлыг зохион байгуулагч, төрийн албан хаагчид Монгол улсын сонгуулийн хууль, эрүүгийн, иргэний хуулиуд, хүний эрх бүгдийг нь уландаа хийн дэвсэж нулимсан үйл явдал боллоо.

Мөн сонгуулийн үйл явдал бүтэн сүүлийн 3 хоног эрчимтэй МАН-ын нөхдүүд мөнгө тарааж, айлаас айлд орж. Мөн Сонгуулийн сүүлийн өдөр МАН, АН нөхдүүд маш олон хувийн машин тэргээр хүн зөөх нэрийдлээр 10 хүний сонгуулийн санал авах юм бол 20 мянган төгрөг өгнө гэж уралдаан зарлаж сонгуулийг явуулсан. Үүнийг нотлох олон баримт байгаа бөгөөд иргэд үүнийг мянга мянгаараа нотолж хэлж байна.

ТИЙМЭЭС ЭНЭ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХУУЛИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ.

Монголын төрийг хууль бусаар авах оролдлого нь монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлж байгаа том жишээний нэг юм. Тийм учраас энэ сонгуулийг, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн төрийн албан хаагчид, сонгууль үймүүлэгчдээс ХАРИУЦЛАГА бүх нийтээрээ шаардацгаая" хэмээжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (112.72.12.31) 2016-07-02 12:57
      • 0
      • 0

      сонголтоо хийсэн л бол болоо юм бишүү

      Хариулах

    • Цэцэг

      (139.5.219.33) 2016-07-02 11:20
      • 0
      • 0

      Та нар битгий балайртаад бай сонгууль явдагаараа явж ард түмэн сонголтоо зөв хсэн шүү.

      Хариулах