Түүх гэдэг дандаа давтагдах юм аа

Twitter Print
2016 оны 06-р сар 30-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Жоохон холдуулж яривал 1919 оны түүх буюу шанзавтануудын түүх бүр яг адилхан эхэлж байна, наашлуулж яривал 1995 онд МАХН үнэмлэхүй олонх байхдаа сонгуулийн хуулийг яг энэ жилийнх шиг жижиг мажоритар болгоод өөрсдөө 1996 онд хоггүй унасантай яг адилхан юм боллоо. Одоо таван толгой өнөөх төмөр зам бүгд хужаа Шинхуа…гээд харин ч хурдтай хөдөлж өгнө дөө… Тэгээд ч сая гурван улсын ерөнхийлөгчийн хэмжээнд 30 гаруй төсөл Хятад Орос хоёр манай нутгаар дамжуулж хэрэгжүүлнэ гээд байсан. 

Аль нэг нам дангаараа засаг барих уг нь олон сайн талтай л даа. Гэхдээ жинхэнээсээ чигээрээ урагшаа болох байх даа. Орос Эрдэнэтээ хүртэл өгөөд тоглоомоос гарч байх шиг. Тэдний нөлөөлөл үгүй болж байгаа хэрэг. Урд тал л одоо манайхыг авч явах нь тодорхой болчих шиг. Япон энэ тэр худлаа боллоо л доо… Яасан их японтой сүжирдэг юм гэж толгой руу тоншив.

ПИ АР талд бол Амараа гэж ганц жүжигчин л бүхнийг өөрчилдөг л юм байна. Өмнөх сонгуулиар ч тэр л ялуулсан гэхэд бас нэг их хилс болохгүй. Тэхэд АН ялчихаад мөнгө цаасаа харамлаад гомдоож орхисон...
МАН-ын пи ар маш хүчтэй их мөнгөтэй эртнээс явсан даа. Хэд хэдэн кино, хөгжим, нэвтрүүлэг, шторк дандаа далд ухамсарт үйлчилхээр зүйлс.

Гол нь түүнээс ч эрт эхэлсэн АН-ын дотоод хэрүүл маш их нөлөөлсөн. Уянгагийн тэр бичлэг өөрийг нь ч бусдаа ч алчихлаа. Тэгээд ер нь Оюундарь шиг пи ар хийгээгүй. Эрдэнэбат шиг генсек байгаагүй . Ер нь юу ч хийгээгүй шахуу...

Одоо МАН эхлээд босгосон жаран тэрбумдаа баярлаж суугаа л даа. Хөөрхий манай урлагийнхныг их харж үзэх шиг болсон. Эргэн тойрных маань бүгд тэнд л ажилласан... Тэрний ч хэрэг гарлаа.

Мөнгө үнэхээр л хүчтэй... Баттулгыг олимпын хошой аваргатай нь хамт Баянхонгорт нь царцаагаар дарчихлаа шүү дээ... Энэ бол урд тал ямар хүчтэйг харуулав.

Ардчилсан нам одоо хэд задрах болдоо хөөрхий… Уг нь ядарсан цагтаа нэгддэг л юм шиг. За тэгээд харъя даа. Хужаа нэг их удахгүй нэг сайн гараа сунгах биз дээ... Зорилгодоо хүрсэн улс...

Доржхандын Төрмөнх

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Starleigh

      (188.143.234.155) 2016-07-24 08:40
      • 0
      • 0

      Did you use this concealer for your last posts too? Because I noticed that you looked younger, I don’t know what it is but something is different! You look great! CrdCnalsatyy recently posted …

      Хариулах