Баабар: Би АН ялагдаасай гэж өдөр болгон залбирдаг байсан

Twitter Print
2016 оны 06-р сар 30-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын болон НИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олон хүмүүс эргэлзэж тээнэгэлзэж буй. Орон даяар явагдсан ээлжит сонгуулийн дүнд өнгөрсөн дөрвөн жил төрийн эрх барьсан АН-ынхан дөнгөж бүлэг бүрдүүлэх хэмжээний буюу есөн суудал авч, харин Ардын нам үнэмлэхүй олонхи буюу 65 суудал, бие даагч нэг, МАХН-аас нэг гишүүнтэй болсон юм. Мөн НИТХ-д ч МАН 34 суудал авч, АН 11 суудал авсан билээ.

Санаанд оромгүй дүн тавиулж орхисон АН-ынхны хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл АН-ын ялагдлын шалтгааныг олон нийт тал талын өнцгөөс шүүж буй. Э.Бат-Үүл ялагдах шалтгаан нь түүний хүү байсан хэмээн жиргэж буй бол АН-ын ялагдлын шалтгаан фракцийн зөрчил, З.Энхболдын менежментгүй байдлаас болсон хэмээн жиргэжээ.

Тэгвэл АН-ын ахмад гишүүдийн нэг нийтлэлч Баабар АН-ын ялагдлын талаар жиргэсэн нь цахим орчинд анхаарал татаж байна. Тэрбээр, “Монголын ард түмнийг Зи, Фортуна хоёроос салгаж өгсөн монголын ард түмэндээ баярлалаа. Би АН-д хайртай. Гэхдээ энэ сонгуульд ялагдаасай гэж өдөр болгон бурхандаа мөргөдөг байсан.

Яагаад гэвэл, Зи-ээс салаасай гэж. Х.Тэмүүжин минь одоо намыг шинэчлэх, луйварчдаас салгах цаг нь ирсэн. Сонгуулийн үр дүнд би баярлаад үхэх нь. Энэ сонгуульд МАН хохирно. АН-аас болсон гэж нэг жил ярина. Үг дуусна. АН луйварчдаасаа сална. Зи үхнэ. Хиншүү Ганбаа, Уянгыг сонгодоггүй миний ард түмэн ухаан дорой ч мэргэн шүү. Ард түмэндээ баяр хүргэе. МАН одоо бохирын үүр болно. Манай АН мандана” хэмээн жиргэжээ.

АН-ынхан ч ялагдлаа “намаа шинэчлэх боломж гарлаа” гэж эерэгээр хүлээн авч байгаа бололтой.

Жишээ нь Баабар, Х.Тэмүүжин, Э.Эрдэнэжамъян нарын жиргээ:

Баабар үүний зэрэгцээ:

  • Энэ сонгууль миний пессимист төлөөллөөс өөр байсанд маш баяртай байна. Ардчилсан нам дээрэмчид луйварчдаасаа саллаа.

  • Ямар гоё сонгууль болов оо. Энэ бол МАН-ын төгсгөлийн эхлэл, АН-ын аугаа түүхэн ялалтын эхлэл.

  • Би ардчилсан намдаа хайртай. Гэхдээ энэ сонгуульд ялагдаасай гэж өдөр болгон бурханд мөргөдөг байсан. Зи-ээс салаасай гэж /түүний энэ жиргээ 100 РТ авчээ/

  • Тэмүүжээн, Ардчилсан намыг шинэчлэх, луйварчдаас салгах шаанс гараад ирлээ шдээ. Сонгуулийн үр дүнд би баярлаад үхэх нь.

  • Монголын ард түмнийг Зи Энхболд, Портуун нараас салгаж өгсөн ард түмэндээ баярлалаа.

  • Ардчилсан нам ийм дээрэмчин луйварчдын удирдлагатайгаар улс Монголоо л хорлоно шүү дээ.

  • Би Монголын ард түмний мэргэн сонголтыг биширч байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.217.107) 2016-07-03 08:07
      • 0
      • 0

      Баабар дандаа сүржигнэж байх юм. АН-ын Зи гээд байгаа, Женко, Батбаяр бөө, 20 мянган хувьсагчтай бодлого боддог агуу сэтгэгч Баярцогт, Балаг гэж нэрлэгдээд байгаа нөхөр нар дахиад л намын удирдлагад гараад ирнэ. Миний бодол худлаа байгаасай...

      Хариулах

    • ЗОЧИН

      (202.9.40.127) 2016-07-03 01:45
      • 0
      • 0

      МАХН 1 СУУДАЛ АВСАН НЬ ДЭМИЙ ҮҮНИЙ ОРОНД БНН 1 СУУДАЛ АВСАН БОЛ ДЭЭР БАЙСАН ЮМ

      Хариулах

    • зочин

      (141.0.14.147) 2016-07-01 22:03
      • 0
      • 0

      мэдрэл нь муудаж ээ тэгээд л тэтгэвэрт гарч Уугаасаа соц-дек д ийм хүмүүс байдаг яг ноен солиот

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.110) 2016-07-01 09:00
      • 0
      • 0

      Tosov dans.bukhyum ni hooson tor man d ochij baigaa bolkhoor iimerhuu yum yariad jirgeed bna uu.temuunin metii luivarchid hoodruulchaad butsaad sergeed irvel gej shunal ni duusahgui berdnuud shuu

      Хариулах

    • zochin

      (202.70.46.224) 2016-06-30 22:31
      • 0
      • 0

      Zov dugenjee. Ardchilsan nam shinchlegdene . Man 20 gehed madh hund bdald orno. Odoo bayarlaj l baig . Tom shavar baljigan deer unalaadaa MAN

      Хариулах

    • Zochin

      (202.179.25.74) 2016-06-30 20:31
      • 0
      • 0

      Baabar gedeg hun chin harin medrel muutai hun yum bishuu.Iimerhuu humuus AN baigaa bolohoor uls eh orniig yaduuruulj bgaa bhdaa.

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.211) 2016-06-30 19:08
      • 0
      • 2

      ard tymnii uhaan doroi baij, tegvel chiniih haana ni baih uu? hutcvaa dyf.....

      Хариулах