Ж.Ганбаатар хууль зөрчөөгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоолоо

Twitter Print
2016 оны 06-р сар 22-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын сонгуулийн Баянголын дүүргийн 68 дугаар тойрогт нэр дэвшигч, "Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатарын талаар Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлыг нэр бүхий иргэд гаргасан.

Цагдаагийн байгууллагаас гомдлыг шалгаж үзээд Ж.Ганбаатар нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, хэрэгсэхгүй болгожээ.

Нэр дэвшигч Ж.Ганбаатарыг гүтгэсэн мэдээ мэдээлэл түгээж байгаа хувь хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг нэр дэвшигчийн сонгуулийн штабаас анхааруулж байгаа юм.
Нэр дэвшигч Ж.Ганбаатарын нэр хүнд сүүлийн үед огцом өсч, сонгогчдын дэмжлэгийг зүй ёсоор хүлээж байгаа нь ийнхүү дайралтанд өртөх шалтгааныг үүсгэв бололтой. Нэр дэвшигч Ж.Ганбаатарын нэр хүндэд халдаж, гүтгэн доромжлох үйлдэл гаргасан үндэслэлээр зарим этгээдийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс цагдаагийн байгууллагад шалгаж эхлээд байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.