М.Анхцэцэг хүрэл медалийн эзэн боллоо

Twitter Print
2016 оны 06-р сар 29-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч 2015 оны 12-р сард Катарын Доха хотноо болсон Олон улсын "Qatar 3-rd International cup 2015" олимпийн эрх авах тэмцээнд Монголын шилдэг тамирчдын нэг Ази тивийн аварга М.Анхцэцэг оролцож огцом өргөлтөөр дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Харин Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос уг тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин Ananiaduo Eftychia- гaas авсан сэргээшийн шинжилгээ нь сөрөг гарч уг тамирчны медаль шагналыг хураан авснаар манай тамирчин М.Анхцэцэг хүрэл медаль хүртэх боллоо.

Энэхүү мэдээг Гүржийн Тбилис хотноо зохиож байгаа Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үеэр албан ёсоор мэдэгджээ. М.Анхцэцэг Тбилисийн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.