Ирэх долоо хоногт хувьцааны 3-р ээлжийн мөнгө орно

Twitter Print
2016 оны 06-р сар 29-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан “Сайн хувьцаа” арга хэмжээ хэрэгжүүлж буй. Иргэд дурын арилжааны банкны салбарт иргэний үнэмлэхтэйгээ очиж, тусгай маягт бөглөснөөр долоо хоногийн дараа нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршиж байгаа юм.

Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэдийн хувьд ТҮЦ машинаас авсан цахим хуулбартайгаа очиход болох юм. “Сайн хувьцаа” арга хэмжээ тодорхой цаг хугацаанд захирагдаагүй учир иргэд хүссэн үедээ хувьцаагаа зарах маягтаа бөглөөд явж болно гэсэн үг. Хувьцаагаа худалдах боломжтой 1.657.00 иргэн байгаа. Үүнээс 1.3 сая орчим иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ гаргажээ. Харин тухайн иргэн долоо хоногийн ямар гарагт хүсэлтээ гаргасан, дараа долоо хоногт мөн тэр гаригт мөнгө дансанд нь байрших замаар гурав хуваагдан орохоор зохицуулалт хийгдсэн билээ.

Тэгвэл дараа долоо хоногт гуравдугаар ээлжийн мөнгө дансанд нь байршсанаар үндсэндээ төлбөр бүрэн хийгдэх юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zizi

      (203.91.115.36) 2016-07-24 17:40
      • 0
      • 0

      Nasand hvreegvi hvvhdvvd hamragdaj bolhoor bollo gsn vnen boluu

      Хариулах