2016 оны 06-р сар 28-нд 17:21 цагт

Somewhere over the Rainbow - Israel "IZ" Kamakawiwoʻole

Олонд түгсэн энэхүү алдартай дууг хэн анхлан амьдруулж алдарын зэрэгт хүргэсэн бэ? Хүн бүхний аманд аялагдах дуртай сэтгэл гэгэлзүүлсэн энэ сайхан дууг Израэль Камакавиво’оле (Israel Ka’ano’i Kamakawiwo’ole 1959-1997) Хавайн үндэсний гитар буюу "укулеле" тоглон дуулсан юм.

Израэль бол Хавайн уугуул гаралтай хөгжимчин, дуучин. Хөгжмийн бүтээлийнхээ хажуугаар тэрээр өөрийн ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар байдлын төлөө цогтой тэмцэгч байсан. 

Тэрээр 190 см өндөр, 343 кг жинтэй байсан тул "Аварга биет сайн санаат, ялдамхан хоолойт" хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр дууг чин зүрхнээсээ бусдын зүрх сэтгэлийг хайлж урстал тийм л ялдамхан хоолойгоор дуулдаг байж. 

Түүнийг оршуулахад муж улсынх нь хэмжээгээр тугаа бөхийлгөн гашуудаж байсан түүхтэй. Муж улсын түүхэнд туг бөхийлгөн гашуудсан түүхтэй хоёрхон хүн байдгийн нэг нь тэр болж ард түмнийхээ дунд домог болон үлджээ.  

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.