Аргентины Ерөнхийлөгч Лионель Мессийг шийдвэрээ эргэн харахыг хүсэв

Twitter Print
2016 оны 06-р сар 29-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Чилийн багтай тоглож торгуулийн цохилтоор хожигдсоныхоо дараа зодог тайлахаа мэдэгдээд байсан Lionel Messi Даваа гарагт Аргентинд буцаж ирэв. Түүнийг АНУ-д болсон тэмцээнд оролцоод буцаж ирэхэд ширүүн бороо орж байсан ч 10 дугаартай цагаан цэнхэр судал бүхий Мессигийн өмсгөлийг өмсч, зургийг нь барьсан олон зуун хөгжөөн дэмжигчид, шүтэн бишрэгчид нь "Лионель Месси, багаа битгий орхиоч", "Месси, би танд ээжээсээ ч илүү хайртай" зэрэг самбар барин, нэрийг нь хашгирч угтжээ.  

Америк тивийн аваргын төлөө тоглолтонд Аргентины баг Чилийн багтай 120 минутын турш ширүүн өрсөлдөж 0:0-ийн харьцаагаар тоглолт дуусч, торгуулийн цохилтоор ялалтыг шийдэхэд Месси бөмбөг алдаж 4:2-оор хожигдсон юм. Copa America тэмцээний аваргын төлөө тоглолтонд торгуулийн цохилт алдаж ийнхүү Чилийн багт хожигдсоныхоо дараа Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси зодог тайлж байгаагаа мэдэгдсэн юм.

2005 онд анх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн, Дэлхийн таван удаагийн шилдэг хөл бөмбөгчин "Аргентин" болон "Барселона" клубын супер од, одоо 29 настай Лионель Месси нийт 113 тоглолтонд орж 55 гоол хийжээ.

Түүний хувьд Аргентины шигшээ багийн хамт 2014 оны ДАШТ, 2015 болон 2016 оны Копа Америкагийн шигшээ тоглолтод ялагдал хүлээн шигшээ багийн хамт гурван жил дараалан бүтэлгүйтээд байгаа билээ. Харин 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын алтан медалийг хүртэж байсан түүхтэй.

Месси “Миний хувьд үндэсний шигшээ багт дахин тоглохгүй. Би чадах бүхнээ хийсэн ч аварга болж чадсангүй. Дөрвөн удаа аварга болох боломжийг алдсандаа би өөрийгөө зэмлэж байна. Багийнхныхаа болон хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсандаа харамсч байна” хэмээн зодог тайлахаа мэдэгдсэн нь хөлбөмбөгийн спортод томоохон дуулиан үүсгээд байна.

Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа

Энэ шийдвэрийг гаргахад түүний хувьд хэцүү байсан нь мэдээж. Өөрийн дуртай, олон жилийнхээ хүч хөдөлмөрийг зориулсан спортоо орхих болсондоо Мэсси маш их харууссан нь илт. Чилийн багт ялагдсан сүүлчийн тоглолтынхоо дараа хувцас солих өрөөнөөсөө яаран гарах зуураа том биетэй хамгаалагч залуусаар хүрээлүүлэн гарч ирсэн Лионель Мессиг сэтгүүлчид бүчин авч асуулт асуух гэсэн боловч нүдээ нуун байж маш аяархнаар хэдэн үг шивнээд сэтгүүлчдийг орхин явжээ. Тэнд байсан ихэнх хүмүүс юу хэлснийг нь сайн сонсч амжаагүй ч их спортоо орхиж байгаагаа хэллээ гэж хэн нэгэн дамжуулан хэлсний дараа бүгд санаа алдав.  

Мэсси Аргентины шигшээ багт тоглодог гэдгээрээ асар бахархдаг боловч өөрийн багынхан, шүтэн бишрэгчидтэйгээ ойлголцоход жаахан бэрхшээлтэй байдаг. Учир нь Мэсси 2001 онд дөнгөж 13-тайдаа төрөлх Rosario хотоо орхиж Барселонагийн Залуучуудийн академид орсон. Харин Каталониад өсч том болоод хөл бөмбөгийн карьераа эхлүүлж, од болох замаа нээсэн билээ. Тэрээр Аргентинаас илүүтэйгаар Испанид амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн юм. 

Түүний зодог тайлах мэдэгдэл хийсний дараа тус багийн хамгаалагч Javier Mascherano, довтлогч Sergio Aguero нар мөн багаа орхихоор шийдсэн тухай яриа гарч эхэлжээ. 

Харин түүний зодог тайлна хэмээн мэдэгдсэний дараа шүтэн бишрэгчид, дэлхийн хөлбөмбөгийн домог Диего Марадона болон Аргентины Ерөнхийлөгч хүртэл түүнийг явуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, шийдвэрээ эргэж харахыг хүссэн байна. Аргентины Ерөнхийлөгч Mauricio Macri "Би эх орныхоо гайхамшигт хөл бөмбөгийн багаар маш их бахархдаг. Дэлхийн шилдгийн шилдэг тоглогчоо бид ирэх олон жил тоглолтыг нь харж, хөөрөн баясч, бахархмаар байна. Түүнийг гаргасан шийдвэрээ ард түмний эрх ашгийн төлөө дахин нухацтай хараасай хэмээн хүсч байна" гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. 

 

Argentina's Lionel Messi waits for trophy presentations after the Copa America Centenario championship soccer match, Sunday, June 26, 2016, in East Rutherfor...

 

Argentina's Lionel Messi removes his medal after presentations following the Copa America Centenario championship soccer match, Sunday, June 26, 2016, in Eas...

Эх сурвалж: YahooNews, NewYork Times

Орчуулсан М.Эрхшагай, Орчлон сургуулийн 9-р ангийн сурагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.