Хятадад хар салхины улмаас олон мянган хүн орон гэргүй боллоо

Twitter Print
2016 оны 06-р сар 25-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Хятад улсын зүүн нутгийн Зянсу мужийг өнгөрсөн пүрэв гарагт дайрсан хар салхины улмаас 98 хүн амь эрсдэж, 846 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.

Тэд хэлэхдээ “хар салхинд тоосгон барилга байшин эвдэрч, барилгуудын тааз нурж, 8000 мянга гаруй айлын орон гэр сүйтгэгдсэн” гэв. Мөн хар салхи цахилгаан эрчим хүч болон харилцаа холбооны шугамуудыг тасалсан байна.

Зянсу мужийн Яньчөн хот хар салхины улмаас хамгийн их хохирол амсчээ. Тус хотын орон гэргүй болсон оршин суугчдын нэг хэсэг нь хамаатнуудындаа, нөгөө хэсэг нь ойролцоох сургуульд толгой хоргодож байна. Тэднийг хөл дээр нь босгоход туслах үүрэг хариуцлага албаны хүмүүст ногдоод байна.

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.