Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2016 оны 06-р сар 26-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн их наадмын боксын төрөлд эрх олгох сүүлчин тэмцээн Азербайжан улсын нийслэл Баку хотод болж дүнгээ гаргалаа. Манайхаас эрэгтэйчүүдийн 52, 56, 75, 81 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нар өрсөлдснөөс 52 кг-д ОУХМ Х.Энх-Амар хүрэл медаль, Риогийн эрх хүртээд байсан. 

Харин өчигдөр орой финалын тоглолтууд болж 56 кг-ын жинд тулалдсан ОУХМ Э.Цэндбаатар Украины боксчин Европын аварга М.Буценкотой аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн ч хоёрдугаар үед өмнөх бэртэл нь сэдэрсэн тул дасгалжуулагчийнх нь саналаар тулааныг зогсоож, өрсөлдөгч тамирчинд нь ялалтыг өгчээ.   

Хэдийгээр ОУХМ Э.Цэндбаатар ялагдсан ч мөнгөн медаль, Риогийн олимпийн эрхтэй эх орондоо ирж байна. Ийнхүү Монголын ширэн бээлийтнүүдээс Риогийн олимпод 52 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Х.Энх-Амар, 56 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар, 60 кг-д Азийн аварга ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д Цэргийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн аварга Б.Түвшинбат нар эх орноо төлөөлөн Риогийн рингэн дээр дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүүлэх нь тодорхой боллоо.

Боксчиддоо их амжилт хүсч, Риогийн рингэн дээр алтан соёмбот төрийн далбаагаа мандуулахыг ерөөе. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.