Телевиз, сурталчилгаан дээр гардаг хэмжээгээр шүдний оог хэрэглэх нь буруу

Twitter Print
2020 оны 01-р сар 11-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Бид өдөр тутамд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж буй зүйлдээ дасал болж үүнээс шалтгаалан зарим нэгэн талаараа амьдралын буруу хэв маягтай болж байна. Үүний нэг жишээ бол бид өдөр тутамд шүдээ угаахдаа шүдний ооны хэмжээг хэтрүүлж хэрэглэх явдал юм.

Шүдний оог хэтрүүлж хэрэглэх нь удаан хугацаандаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Учир нь бага насны хүүхдүүд оогоо нулимж гаргаж чадалгүй залгиснаас болж ооны найрлаган дахь фтор нь "Флюрози" өвчнийг үүсгэх аюултай бөгөөд фторын илүүдэл хүүхдийн "IQ"-ийн түвшинг бууруулдаг болохыг тогтоосон. Иймээс 3-аас доош насны хүүхдэд Цагаан будааны хэмжээтэй, 3-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгчид Bандуй хэмжээтэй шүдний оог нэг удаад хэрэглүүлэх нь хамгийн зөв юм.

Эх сурвалж: "Сараана" шүдний эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.