Үерийн усанд норсон хүнсийг устгахыг сануулж байна

2016 оны 06-р сар 22-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орсонтой холбогдуулан Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд зөвлөмж хүргэж байна. Үүнд гэр, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх, үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах, гэр хороололд амьдардаг айл өрхүүд бие засах газар, бохир усны цооногийн нүхэнд бороо хур, үерийн ус орохооргүй болгон битүүмжилж, хаяавчийн бүрэн бүтэн байдлыг шалган, халдваргүйтгэл хийхийг зөвлөлөө.

Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйтгэж, бохир хог хаягдалд халдваргүйтгэл хийсний дараа төвлөрсөн хог хаягдлын цэгт зайлуулах, ундны усыг заавал буцалгаж хэрэглэх, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг ариутгаж халдваргүйтгэх, гараа тогтмол савандаж угаах, үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлахыг сануулж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.