Шүдний өвчинг ардын эмчилгээгээр эмчлэх нь

2017 оны 07-р сар 15-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Шүдний өвчнийг ардын эмчилгээгээр хэрхэн эмчлэх вэ?

Хүний шүд ихэвчлэн дараах байдлаар өвдөж өвчилдөг. Үүнд:

• Жинхэнэ унах гэж өвдөнө.

• Дороос даарснаас болж өвдөнө. Энэ нь буйл өвдөж хавдах, ихээхэн янгинаж өвдөнө. Үүнд доод биеэ сайн дулаалбал амархан зүгээр болдог.

• Буйл хавдан янгинаж, чихээр хааяа их бага хатгаж байвал хийгээр өвдөх гэнэ. Хонины махаар гурван хуушуур хийж эмчилнэ. Нэг хуушуураа марльд боож өвдсөн газартаа гаднаас нь жин тавина. Нөгөө хоёрыг нь шүдээрээ хазаж удаанаар жигнэх маягаар иднэ. Ингэвэл өвчин аажмаар эдгэнэ.

• Хөөрөлтөөр буйл хавдсаныг сойзоор угааж болно. Эсвэл чигчилж цус гаргаж болно. Үүнийг тэмээний хөх хорголын үнсийг марльд боож шүлсээрээ дэвтээж нөгөө хавдсан буйлан дээрээ тавьж хөхүүлэхэд хагарч, цус гарч эдгэнэ.

-Шүд өвдвөөс туулайн халуун цөс түрхвэл эдгэх ба бөхжинө

-Гавартай саримсыг шүдэндээ шавж боовоос сайн

-Шүдний өвчинд бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх ба зайлахад тун сайн

-Шүд хорхойтох буюу буйл багалзуураар хавдахад хонины халуун сүү уух сайн

-Шүдний өвчнөөс сэргийлэхдээ чихэр, чихрийн төрлийн хүнс багаар хэрэглэж, өглөө оройд байнга хатсан ааруул, хурууд идвээс шүд бэхжинэ

-Төмс, цагаан гаа, загийн үр, хөх давс 4-ийг адил хэмжээгээр хольж чанаж шүдээ зайлбал шүдний өвчинд сайн

-Шүдний өвчинд зэрлэг цахилдаг чанаж зайлах сайн

-Шүд өвдөхөд перец, давс хоёрыг хольж сайн нүдээд зуувал сайн

-Хорхойтсон шүдийг лантанзын үрээр утдаг

-Шүд өвчлөхөд зэрлэг цахилдагны үндсийг ухан авч, хандалж амаа зайлах сайн.

-Шүд өвдсөнд гавар, сармисаг 2-ыг цуг нухаж, гарын үзүүр хүрсэн газар шавж боовоос эдгэнэ.

-Арцыг усанд хийж хандлан хандыг сойзон дээрээ дусааж шүд ба амаа угаах хэрэгтэй. Харин залгиж болохгүй. Өдөрт 1-ээс дээш угаавал өвчин эдгэх ба шүд бэхжих талтай

-Шүд хорхойтовоос, буйл, багалзуур хавдваас, хонины халуун сүү уух, бас дариар зайлбаас сайн

-Шүд өвдвөөс тэр талын хөлийн нарийн шилбэний дээрх судсыг бяцхан төөнөвөөс бас эдгэрдэг явдал бий

www.budda.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.