
Улс орнуудын батлан хамгаалах салбарт нисдэг дрон улам бүр чухал үүрэг гүйцэтгэх болсоор байна.
Нисдэг дрон нь өртөг зардлын хувьд нисэх онгоцноос хямд, ашиглалтын зардал бага, нисгэгчгүйгээр алсын зайд олон цагаар үүрэг гүйцэтгэх боломжтой, зарим тохиолдолд эсрэг талын радарт баригдахгүй нам өндөрт, дуу чимээ багатай нисдэг, шаардлагатай нөхцөлд шууд устгах боломжтой зэрэг олон давуу талтай юм.
АНУ-ын агаарын цэргийн хүчин тагнуулын үйл ажиллагаа явуулах зориулалттай RQ-4D гэсэн шинэ дроныг өөрийн зэвсэглэлд авчээ. Энэ дрон нь 18.3 км-ын өндөрт, (байлдааны сөнөөгч нисэх онгоц дунджаар 17-18 км өндөрт нисэх боломжтой) нэг удаад 32 цаг хүртэл тасралтгүй нислэг үйлдэх хүчин чадалтай юм байна.
Н.Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.