“Рио-2016”-д Монголын баг шар өнгийн өмсгөлөөр гоёно

Twitter Print
2016 оны 06-р сар 22-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

“Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчид хоёр төрлийн хувцас өмсөх бөгөөд нэг нь ёслолын нөгөө нь бэлтгэл сургуулилтын хувцас байх юм.

Ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компани урлан бүтээхээр болжээ. Энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байхаар тогтжээ. Харин дизайны хувьд өөрчлөгдсөн болохыг албаны хүмүүс онцолж байгаа юм. Харин тамирчдын бэлтгэлийн хувцсыг олон улсын брэнд болсон хувцас өмсөх нь зохистой гэж үзэн гадаадад захиалахаар болжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.