Монголбанк: 2020 ондоо багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 24-нд 15:44 цагт
Мэдээний зураг,

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш нар сэтгүүлчдэд ФАТФ-ын саарал жагсаалтад багтсан асуудлаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу төрийн байгууллагууд төлөвлөгөө гаргаад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажилласан. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж, тайлангаа илгээж байсан. 2017 оны 7 сард үнэлгээ өгсөн. Хар жагсаалт гэж албан ёсны жагсаалт гэж байхгүй. Харын дараа хар саарал, хар саарлын дараа саарал гэсэн үнэлгээ байдаг.

Саарал жагсаалтаас гарахын тулд зөвлөмж чиглэл өгсний дагуу ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлсэн. 2017 оны ЗГ-ын тогтоол гаргасан. Тогтоолын дагуу ажиллаж эхэлсэн. Санхүүгийн мэдээллийн албаны даргыг Монголбанкны Ерөнхийлөгч, Тагнуулын ЕГ-ын даргын хамтарсан тушаалаар гаргадаг албан тушаал. Энэ алба хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг учир бие даасан төсөвтэй. Өнөөдөр Монголбанк дэргэдэх  Санхүүгийн мэдээллийн албанд төсөв гаргаж өгдөг. Мөнгө угаахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд 2019 оны наймдугаар сарын байдлаар жилд 1.5 тэрбум төгрөг зарцуулдаг.

Монгол Улс муу үнэлгээтэй байгаа 20-иод зөвлөмжийг сайжруулсан. ФАТФ-ын нэгдсэн хуралдаан жилд 3 удаа болдог. Сая Парист болсон хурлын үеэр Монголбанкнаас төлөөлөгч явсан. Манай асуудлыг онцгойлон хэлэлцээгүй ч завсарлагаанаар гишүүдэд өөрийнхөө хийсэн ажлуудыг танилцуулж байсан. Мөн 40-45 шаардлага хангасан, манай нөхцөл байдлыг харгалзан үзэх талаас нь ярилцлагууд хийж байсан. Та нар энэ эрчээ битгий алдаарай, энэ эрчээрээ ажиллавал саарал жагсаалтаас хурдан гарах боломжтой гэж зөвлөсөн. Бид 2020 ондоо багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой ажиллаж байна. 

Энэ ажилд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Төлөвлөгөөнийхөө дагуу бид ажиллаж байна. Бид энэ 12 дугаар сард тайлангаа өгнө" гэв. 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • БАТ

      (66.181.168.81) 2019-10-29 10:21
      • 0
      • 0

      Шүүх,прокурорын нөхдийг энэ чиглэлд нэгтгэвэл амжилтанд хүрэх зам саадгүй байх нигууртай.

      Хариулах

    • Zochin

      (103.57.93.97) 2019-10-27 12:12
      • 0
      • 0

      Төсвийн хулгайчдаа барьж шийтгээгүй тохиолдолд саарал жагсааалтаас гарахгүйдээ. Хууль хяналтын байгууллагууд нь ажилаа хийх хэрэгтэй бна

      Хариулах