Уэльс хэсгээ тэргүүлж, Англи хоёроор гарлаа

2016 оны 06-р сар 21-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд эхнээсээ өндөрлөж байна. Өнгөрсөн шөнө В хэсгийн гурав дахь тоглолт болж, хасагдах шатанд үлдэх багуудын нэр тодорлоо. 

Энэ хэсгийг тэргүүлж байсан Английн шигшээ баг Словактайтай тулж, хуурай тэнцлээ. Словак эхнээсээ л тэнцээ авах зорилготой талбайд гарч, үхэн хатан хамгаалсаар тоглолтыг дуусгалаа. Ингэснээр Англи 5, Словак 4 оноотой болсон юм. 

Тэгвэл нөгөө талд Уэльсийн шигшээ баг Оростой тулж, 3:0-ээр буулгаж авсан юм. Тоглолтын 11 дэх минутад Рамси тооны харьцааг нээсэн бол 20 дахь минутад Тайлор нэгийг нэмжээ. Улмаар 67 дахь минутад Бэйл гүйцээж багтаа гурван оноо авчирсан юм. Ингэснээр Уэльс 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж, нэгээ гарлаа. 

Харин Англи хоёроо гарснаар хасагдах шатанд том багуудтай таарах нь гарцаагүй боллоо. Тэгвэл Словак тэнцэж, 4 оноотой болсноор хэсгээс гарах нь тодорхой болов. Магадгүй хамгийн өндөр оноотойгоор гурваар гарсан баг ч болж болох байх. 

Н.Болд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.