Японы либерал ардчилсан намын даргаар Сүга Ёшихидэ сонгогдлоо

Twitter Print
2020 оны 09-р сар 14-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Японы либерал ардчилсан намын даргын сонгуульд Сүга Ёшихидэ амжилттай оролцож ялалт байгууллаа. Сүга Ёшихидэ 377 санал, Ишиба Шигэрү 68 санал, Кишида Фүмио 89 санал авчээ.

Сүга Ёшихидэ нь 1948 онд Акита мужид төрсөн 71 настай. Хосэй их сургуулийн хуулийн факультитыг төгссөн. Цаасан хайрцагны үйлдвэр, Барилгын цахилгаан тоног төхөөрөмжийн компанид ажиллаж байгаад Оконоки Хикосабүро гишүүний нарийн бичгээр ажиллаж байжээ. Улмаар Ёкохамад иргэдийн хурал,их хурал,засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг улс төрийн дээд албан тушаалд ажиллаж байсан туршлагатай аж.

Либерал ардчилсан намын дарга болж байгаа Сүга Ёшихидэ дүрмээрээ ерөнхий сайд болох учиртай. Тэрбээр өмнөх сайд Абэ Шинзогийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ олон нийтэд илэрхийлж байна. Нөгөөдөр болох улсын их хурлаараа Сүга Ёшихидэг батламжилснаар албан ёсны ерөнхий сайдын ажил нь эхлэх учиртай юм байна.

Н.Базарсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.5) 2014-02-07 08:11
      • 0
      • 0

      Odoo yaya gehev dee. Ehneesee zov zamaar zamnaagui Oros manai 2 shig orond humuusiin hariutslaga iim l baidag yum daa.

      Хариулах