
Хувь лизинг гэдэг нь 2 этгээд тухайн байрныхаа урьдчилгаа төлбөр, төлөх хугацаа нөхцлүүдээ тохиролцсоны үндсэн дээр хуулийн дагуу худалдах худалдан авах гэрээ хийснээс эхлээд төлбөр төлөгдөж нэр шилжих хүртэлх үйл явц юм. Хувь лизингийн хувьд одоогоор Компанийн, Хувь хүний гэсэн 2 үндсэн төрөлтэй байна.
Хувь лизингээр байр авахдаа юуг анхаарах вэ?
Эхлээд та авах байрныхаа ордерийг тухайн хүний нэр дээр албан ёсны бүртгэлтэй эсэхийг шалгах /Түц машинаас лавлагааг нь гаргуулж авч болно/
Тухайн хүнтэйгээ урьдчилгаа төлбөр, төлж дуусгах хугацаа, сард төлөх дүн г.м нөхцлүүдээ тохиролцсоны үндсэн дээр нотариат дээр албан ёсны гэрээ хийнэ. /гэрээн дээр мэдээж дээрх бүгд тусгагдана/
Мөн байрны ордероо Улсын бүртгэлийн газар хамтран эзэмшигч болгоно. Худалдагч ба худалдан авагч талуудын нэр гэрчилгээн дээр бүртгэгдэнэ. Энэ нь аль нэг тал дангаараа шийд гаргаж тухайн үл хөдлөхийг зарж борлуулах, барьцаанд тавих эрхгүй болноо гэсэн үг.
Товчхондоо бол:
1. Нотариат дээр гэрээ
2. Үл хөдлөх дээр хамтран эзэмшигч болгох гэсэн үндсэн 2 үйл явц л хийгдэнэ гэсэн үг.
Төлөх хугацаагаа өөрт болон нөгөө талд хамгийн боломжтой хувилбараар сонгох нь чухал. Учир нь хувь лизингийн нэг дутагдалтай тал нь хугацаа богино учир сарын төлөлт өндөр. Гэхдээ хүүгүй, эсвэл хүү бага. Төлбөрөө төлж дууссан бол байраа нэр дээрээ шилжүүлнэ. Байр авах эрэл хайгуулд тань бага ч гэсэн дэм болно гэдэгт найдаж байна. Амжилт хүсье!
Эх сурвалж: Урандөш Баярсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.