
Хятадын тал Шиньжаан болон Төвдийн дээгүүр мөн адил АНУ-ын бөмбөлгүүд ниссэн гэв Өнгөрсөн лхагва гарагт Бээжин АНУ-ын нисдэг бөмбөлгүүд Хятадын Шиньжаан болон Төвдийн газар нутаг дээгүүр хэд хэдэн удаа нисэж өнгөрсөн, үүнтэй холбоотойгоор Хятадын хараат бус байдалд заналхийлсэн Америкийн компаниудын эсрэг арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Энэ сард Вашингтон АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан объектийг буудан унагасан ба уг объект нь Хятадын тагнуулын зориулалттай бөмбөлөг байсан хэмээн мэдэгдсэн бол Бээжин уг бөмбөлөг нь судалгаа шинжилгээний зориулалттай объект хэмээн тайлбар өгсөн билээ.
Энэ долоо хоногт Бээжин 2022 оны 5-р сараас хойш АНУ-ын бөмбөлгүүд БНХАУ-ын агаарын бүсэд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн 10 гаруй тохиолдол байгаа тухай мэдэгджээ.
Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өнгөрсөн лхагва гарагийн хэвлэлийн бага хурлын үеэр америкчууд бөмбөлгөө холбогдох албаны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Хятадын нутаг дэвсгэр дээгүүр тэр дундаа Шиньжаан, Төвд болон өөр бусад мужуудын дээгүүр нисгэсэн хэмээн мэдэгдсэн байна.
Цагаан ордон Хятадын уг мэдэгдлийг үгүйсгэж байгаа ба Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой Хятадын 6 компанийг экспортын "хар жагсаалт-нд оруулаад байгаа аж.
Ван Вэнбиний хэлснээр, "АНУ нөхцөл байдлыг хурцдуулж, болсон явдлыг ашиглан Хятадын компани, албан байгууллагуудын эсрэг хууль бусаар хориг тавьж байна. Бээжин үүнийг хатуу эсэргүүцэж байгаа ба БНХАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн АНУ-ын компаниудын эсрэг хууль ёсны дагуу арга хэмжээ авна" хэмээн онцолжээ.
Бөмбөлөгтэй холбоотой асуудлаас болж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулсан ч энэ долоо хоногт ХБНГУ-ын Мюнхен хотноо Хятадын Гадаад харилцааны сайд Ван Итэй уулзахаар төлөвлөсөн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дээрх явдлаас болж хоёр улсын харилцаа муудсан гэж үзэхгүй байгаа гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шэрман Вашингтон Бээжингийн хоорондох яриа хэлэлцээр үргэлжилсээр байгаа хэмээн мэдэгдсэн ба нөхцөл байдал шийдэгдэх үед талууд царай царайгаа харж уулзах болно гэжээ. Нөгөө талаас Вэнди Шэрман Америкийн бөмбөлгүүд Хятадын дээгүүр ниссэн гэх мэдээлэл ор үндэслэлгүй хэмээн мэдэгджээ.
Эх суралж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.53.60) 2022-12-30 13:06БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Хариулах