Дэгээнд өлгөөстэй талх буюу ядууст өглөг

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

-Туркийн олон зуун жилийн уламжлал буюу ядууст зориулсан үнэгүй талх-

Талх нь туркуудын уламжлалт хоолны салшгүй нэг хэсэг бөгөөд өвөрмөц арга барилаар олон зуун жилийн турш амттай сайхан талх барьж ирснээрээ дэлхийд алдартай. Харин энэ удаад тэд эрхэмлэн дээдэлдэг талхаа бусадтайгаа хэрхэн хуваалцдаг талаар сайхан мэдээлэл хүргэе. 

Дэгээнд өлгөсөн талх буюу "askıda ekmek" хэмээн нэрлэгддэг энэ уламжлал бэлтэй чадалтай нь ядуугаа дэмжин туслаж хооллосоор ирсэн Туркийн олон зууны түүхтэй уламжлал юм. Үүнийг турк хүмүүс дандаа тийм байсан, тийм байх ёстой мэтээр ойлгож хүлээн авч амьдралынхаа нэг хэсэг болгон хэрэгжүүлсээр ирсэн нь үнэхээр бахархмаар. Талх тариа нь хүн төрөлхтний амьдралын оршин тогтнох гол үндэс болсоор ирсэн. Талх тариагаар өглөг өгөх нь өөрөө их утга учиртай гэнэ. Хоолтой байлгасанд Бурханд талархаж буйн илрэл ч гэж хэлж болно. Талх тариа шигээ буян хишиг нь өсөн үржихийн бэлгэдэл ч гэж хэлж болно.

Үүнийг хийхэд тун амархан. Та гэртээ хэрэгцээтэй байгаа талх боовоо худалдан авна. Хурин худалдан авалт хийх бүртээ илүү хоёр ширхэг талх худалдан авч мөнгийг төлөөд орхиод явах юм. Таны орхиод явсан хоёр талх ядуу зүдүү хүмүүст очих ёстой үнэгүй талх тавьдаг тавиур дээр тэр даруй тавигдана. Тэр тавиур талх худалдан авч байгаа хүн бүхэнд харагдахаар газар байрласан байдаг тул тухайн өглөг өгөхийг хүссэн хүн хоёр талхаар хязгаарлагдахгүй тавиур дээр цөөхөн талх байвал илүү олон талхны мөнгө төлөөд явдаг байна. 

Дээр үед бэлтэй хүмүүсийн ядууст орхисон талхыг дэргүүрийн гаднах дэгээнд өлгөж орхидог байсан тул энэ хэлц үг гарчээ. Одоо ч энэ аргаар ядууст талх хүргэдэг газрууд зөндөө ч хот суурин, хүн ам ихтэй төвлөрсөн газруудад том тавиурууд байрлуулдаг гэнэ. 

Харин "дэгээ"-нд өлгөгдсөн талхыг авахад хэнээс ч зөвшөөрөл эрэх хэрэггүй. Та ядуу зүдүү биш ч өнөөдрийн нөхцөл байдал үнэгүй талх идэхэд хүргэсэн бол ердөө л бусдын хишгийг зүгээр хүртэхэд болно. Харин "дэгээ"-д талх хандивлагч, "дэгээ"-нээс талх авагч хоёр бие биенээ харахгүй. Учир нь хандивласан талхыг тусгай тавиур дээр тавиулаад гаргаж өлгөхдөө харин тусад нь хүний хөлөөс зайдуу тавьдаг байна. Ийм байдлаар хичнээн ядуу ч үнэгүй талх авдаг хүний нэр төрийг хамгаалдаг байна.

 Энэ уламжлал итгэлцэл, хайр, халамж гээд хүний нийгмийн хамгийн сайхан зүйл дээр оршин тогтнодог гэж хэлж болно. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг үгээр хүний нийгэмд ухаан, авьяас чадвар Бурханаас заяаж, амжилттай сайн яваа нэг нь өөрөөсөө бие бялдар болоод ухаан санаа, авьяас чадвар, нийгмийн байдал, бэл бэнчингийн хувьд дутуу төрсөн хүмүүст буян хишгээ тараах нь хамгийн зөв зүйтэй, хүнлэг явдал гэж үзсээр ирсэн. 

Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө зүтгэж байж нийгэм өөрөө хөгжин дэвждэг гэсэн хууль хаана ч бий. Өөрөөсөө илүү гаргаж сэтгэдэг хүнийг боловсролтой, иргэншсэн хүн гэнэ гэсэн нэг ухагдахуун ч явдаг. Хүн боловсрох, нийгмийн байдал дээшлэх тусам бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө хүч чадал, оюун ухаан, хөдөлмөрийн нэгээхэн хэсгийг зориулдаг жамтай аж. Энэ нь ертөнцийн хуулиар өсөн дэвжихийн нэг үндсэн болдог. 

Зөвхөн өгөх ч биш хэрэгтэй цагт, хэрэгтэй хүнд туслах нь хүмүүний амьдралын нэг утга учир. Энэ уламжлалыг шашинтай холбож үзэж болох боловч аль ч нийгэмд хэрэгжүүлж болох хамгийн хүмүүнлэг зүйл гэдэгтэй олон нийт санал нийлдэг. Нийгэм хөгжиж, сайн сайхан болохын хэрээр олон хүн зөвхөн талх биш өөр олон зүйлийн ийм маягаар орлого багатай иргэд, цагаачид болон ядууст хүргэж болно гэж үздэг аж. 

Esra Kaymak

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.9.41.90) 2017-01-19 19:58
      • 0
      • 0

      Басл зугээр хуний хелсийг мелжихийг бодож бнауу залхуучуудад хогч буу ег

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.120) 2016-06-21 16:32
      • 0
      • 4

      Ямар сайхан юм бэ. Нийгмээрээ ингээд нэгнийгээ дэмжээд байвал хурдан өөдлөнө дөө. Өгье гэвэл ганцаасаа гэж.

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.96) 2016-06-20 20:11
      • 0
      • 6

      Сайхан заншил байна. Өгөх нь өөрөө аз жаргал шүү дээ.

      Хариулах