Хийрхэл, дүвчигнэлийг хазаарлах ёстой

2016 оны 06-р сар 20-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

2016 оны УИХ-ын сонгууль болоход есхөн хоног үлдэж, сонгуулийн сурталчилгаа оргилдоо хүрч байгаа энэ үед зарим тойргууд дээр Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Иргэний хуулийн зарим зүйл заалтыг ноцтой зөрчсөн гажуудал, танхайрал, хийрхэл гарч ард иргэдийг талцуулан самууруулсан бусармаг ажиллагаа явагдсаар байна. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатарын сурталчилгааны уулзалтын үеэр хажуугийн 16 давхар байшингийн дээвэр дээрээс үл танигдах гурван залуу чулуу, төмөр шидсэнээр нэгэн настай эмэгтэйн толгойг хагалж, нэгнийх нь гарыг хуга цохих дөхжээ. Тэр даруйд нь цагдаагийн ажилтнууд мөрдсөн боловч дээрх аюултай гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нуугдаж амжсан гэнэ.

Тэгвэл үүнээс ч илүү хорлон сүйтгэх, Монголчуудын эв нэгдэл, бүрэн бүтэн байдлын эсрэг өдөөн хатгасан турхиралт, өнгөт хувьсгалыг уриалан дуудсан хийрхэл Увс аймгийн төв Улаангом хотод болов. Увс аймгийн төвийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалт ярилцлагын үеэр энэ хийрхэл, дүвчигнэл болсон юм. 

Увс аймгийн 31, 32, 33 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Отгонбаяр нарыг дэмжиж УИХ-ын дарга З.Энхболд, Увсын байтугай Монголчуудын бахархал болсон Далай даян дархан аварга Х.Баянмөнх, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар сонгогчидтой уулзалт хийхээр цуглах үед дээрх тойргуудад МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар нарын өдөөн турхирсан бүлэг этгээд чанга яригч, уриа лоозон барин элдвээр эсэргүүцэж, хийрхэж дүвчигнэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн болон Иргэний хуулиудын зохих зүйл заалтыг зөрчсөн дэндүү увайгүй хийрхэл мөн.

Дээрх уулзалтын эхэнд чанга яригч барьсан нэгэн этгээд “УИХ-ын дарга З.Энхболд та Увсад хэлмэрчээ дагуулж ирсэн үү. Монголын төрийг 40 жил удирдсан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхийг зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж өг” хэмээн хийрхсэн нь ямар ч учрыг ойлгоогүй, зөвхөн хэдэн халтар төгрөгний төлөө аль ч учраа олохгүй мунхаглаж яваагийн нотолгоо болсон юм.

Дээрх танхимд цугласан сонгогч олныг огтхон ч хүндэтгэж үзэлгүй, чанга яригч барьчихаад таахалзаад явсан этгээд болон ганц өдрийн хоолны мөнгөөр худалдагдаж, Монголчуудын эв нэгдэл, эх орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг элдэв хийрхсэн уриа лоозон барин хашхиралдаж байгаа ажилгүй голдуу авгай нарын дээрх үйлдэл, намчирхсан солиорлыг огтхон ч даврааж болохгүй.

Өнөөдөр элдэв хийрхэл, гудамжны жагсаал цуглаан, өнгөт хувьсгалаар эхэлсэн Украин, Сири, Егифет зэрэг орон ямархуу байдалтай хуваагдаж, тэдгээрт ямар аюултай иргэний дайн дэгдэж хэдэн зуун мянган энгийн номхон ард иргэд, хүүхдүүд амиа алдаж, хэдэн зуун мянган иргэд нь гадагшаа дүрвэж ямархуу зовлон зүдгүүр туулж байгааг бид бүхэн өдөр бүр санаж, сэрэмжилж байх учиртай. Гэтэл энэ мэт дүвчигнэсэн, хийрхсэн этгээдүүд, элдэв ажилгүй авгай нар бол Монгол Улсын бүрэн бүтэн байдал, эв нэгдэл, тусгаар тогтнолын хажууд үнэндээ юу ч биш, хумхын тоос төдий гэдгээ ойлговол зохилтой.

Тэгээд ч тиймэрхүү хөөргөн сагсуу, солиотой юмнуудад төрийн төмөр нударганы амт үзүүлж, эрх чөлөөг нь хязгаарлан, 2008 оны долоон сард өнгөт хувьсгал хийх гэж ард олныг уриалсныхаа хариуд мөрдөнд хэд хоноод ямар "амьтан" болчихоод гарч ирж байсан нөхдүүдийн сургамжийг амсуулахад буруудах зүйлгүй. Ямар ч юмны учир ойлгоогүй, сохор нохой шиг дүйвээнээр хуцаж, боргоож байгаа этгээдүүдэд төрийн төмөр нударганы амтыг ганц хоёр удаа үзүүлэхэд огтхон ч буруудахгүй. Учир нь тэдний дүвчигнэл, хийрхэл ухвар мөчид иргэдийг араасаа дагуулж тун аюултай нөхцөл байдал үүсгэж ч болзошгүй юм. Ер нь ч сагсуу галзуу, хөөрүү амьтан болгоны өмнө Монголын төр сул дорой байж, толгойг нь илээд байж таарахгүй, зохих шийтгэлийг нь хүлээлгэж, гэм хорыг нь мэдрүүлэх ёстой.    

УИХ-ын даргын уулзалтын танхимд чанга яригч барьчихаад ард иргэдийг турхирч явсан тэрхүү хийрхүү этгээд үнэн хэрэгтээ өөрсдийг нь турхирсан ч байж болзошгүй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын санаачилсан “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжигдэж, үүний дагуу ч Засгийн газрын тогтоол гарчихсан гэдгийг мэдээгүй, сонсоогүй яваа нь ойлгомжтой.

УИХ-ын дарга Увс аймгийн Улаангом сумын иргэдтэй хийх уулзалтын өмнө “Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 333 дугаар тогтоолыг Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдэд гардуулж өгсөн. Тус тогтоолд зааснаар, Төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй гээд удирдан зохион байгуулах комиссыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгуулчихсан байгаа. Түүнчлэн Ю.Цэдэнбал агсны Монгол Улсын баатар, маршал цолыг нь ч сэргээж зохих ёсоор хүндэтгэл үзүүлэхээр болоод байгааг ч хийрхэгчид мэдэхгүй, сонсоогүй л яваа. Хойшид сонгуулийн сурталчилгаа, намуудын өрсөлдөөнөөр далимдуулж энэ мэтчилэн Монгол Улсын эв нэгдэл, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын эсрэг хийрхэн дүвчигнэгчдийг хазаарлан зогсоох, тэдэнд ногдох шийтгэл, хариуцлагын тухай хуулийг яаравчлан гаргахгүй бол Увс, Баян-Өлгийд энэ мэтчилэн хийрхэн танхайрагчид чимээгүйхэн толгойгоо өндийлгөж, Монголчуудын язгуур эрх ашиг, эх оронч үзлийн эсрэг ард иргэдийг турхирч, эцэстээ ямар ч аюултай уршиг тарихыг үгүйсгэж болохгүй.

Монголчууд эрт дээрээс “Тос дотроосоо өтвөл аюултай” хэмээн хэлцэж, сургамжилсаар ирсэн нь зүгээр ч нэг зүйрлэл биш билээ. Монголчуудыг яс үндэс, шашин шүтлэг, газар нутаг, дов жалгаар нь нутгархуулж эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын маань эсрэг турхирсан энэ мэт явдлуудыг даруй таслан зогсоож, хийрхэгчдэд нь хатуухан шийтгэл ногдуулдаг болох ёстой. Үүнийг хөх толбот Монголчуудын үндэсний эрх ашиг, их эзэн Чингисийн алтан сургааль өдөр бүр бидэнд сануулж, үдэш бүр дээд тэнгэрээс саравчлан харсаар байгаа билээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • базаррагчаа

      (202.179.31.71) 2016-06-20 17:01
      • 1
      • 0

      тухайн үйл явдал болсон газрынхаа нэрийг бүрэн гүйцэд тогтоож чадахгүй эрхэм сэтгүүлч та болсон үйл явдлын талаар дүгнэлт өгч увайгүй улс төрчийн анархизмд өртсөн ард түмний бухимдлыг ойлгох сэтгэлийн тэнхээтэй гэдэгт чинь итгэхгүй л байна шүү

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.244) 2016-06-20 15:40
      • 0
      • 0

      Гитлер Рейхстагийн ордоныг шатаачихаад коммунист руу гүтгэж байсан МАН яг Гитлер техологиор ажиллаж байна

      Хариулах

    • Уншигч

      (112.72.9.22) 2016-06-20 14:30
      • 0
      • 1

      Ха ха үнэн юм уншсан туучийнууд эхнээсээ боож үхэх нь ээ дээ

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.137) 2016-06-20 14:23
      • 0
      • 0

      Согтуу энхтүвшин юу гээд солиороод байгаа юм бэ м

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.35) 2016-06-20 14:22
      • 1
      • 0

      Дагвадорж Баянмөнх хоёр мангар тэнэг Дагаж далдганасан Өөрсдиигөө юу гэж боддог бна аа

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.35) 2016-06-20 14:16
      • 0
      • 0

      энэ сэтгүүлч бага солиор Ажлаа соливол таарна

      Хариулах