“Эрс шинэчлэгч” Д.Энхбат

2016 оны 06-р сар 18-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын 25 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргийн 1,2,3,4-р хороонд МАХН-аас нэр дэвшигч "Эрс шинэчлэл" хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Доржзовдын Энхбат нь Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэртэй Монголын баялгийг үнэгүйдүүлж, дэндүү увайгүй, шударга бус хуваарилалтын зарчмаар Монголын ард түмний баялгийг тонон дээрэмдсээр байгаа луйварчидтай 10 гаруй жил эрс шийдэмгий, шударга тэмцэл өрнүүлж, Монголчуудын эрх ашгийг олон зүйл дээр хамгаалан зохих татвар, төлбөрийг Монголдоо үлдээсэн гарамгай тэмцэгч билээ. “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулж тэмцлээ эхлүүлсэн 2006 онд Оюутолгой ордын дөнгөж 2.5 хувь нь Монгол Улсад ногдож, 97.5 хувь нь ямар ч татваргүйгээр, “Бороо гоулд”-ийн адил Канадуудад завшигдах нөхцлөөр хийгдэж байсан хуйвалдааныг эсэргүүцэж, олон нийтийн тэмцлийг зохион байгуулж тэмцсээр дээрх луйврын ажиллагааг таслан зогсоосон.

2006 онд Сэлэнгэ аймгийн Баянголын төмрийн хүдрийн ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЛТ”, “Төмөртийн хүдэр” компаниуд хууль бусаар эзэмшиж, төмрийн хүдрийг асар ихээр зөөж байсныг зогсоох тэмцлийг удирдан оролцож, холбогдох материалуудыг судалж, асуудал боловсруулан хөөцөлдсөнөөр лицензүүдийг нь хураалгаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт олгуулснаар Монголчууд өнөөдөр ч дээрх баялагаа өөрсдөө боловсруулан эх орныхоо барилга, дэд бүтцийн салбарт 100 хувь ашиглаж байгаа юм. Эрс шинэчлэл" тэргүүтэй Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн үр дүнд Монголын татварын албанд 400-аад тэрбум төгрөгийн шууд орлого оруулжээ. Зарим нэгнээс нь дурдвал 2007 онд "Бороо гоулд", "Цайрт минерал" компаниудын "Товтвортой байдлын гэрээ"-нд өөрчлөлт оруулахаар бүтэн гурван жил гаруй тэмцсэний хүчинд Монгол Улсад 243 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгуулж байсан.

2009 онд “Бороо гоулд” компанийн хууль бусаар олболосон 2.2 тонн алтын талаар судалж, нотлон улсын орлого болгох шаардлага тавьж, Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх мэт төрийн бүх шатны байгууллагуудад хандсанаар 53 тэрбум төгрөг төлүүлэх Улсын байцаагчийн акт гаргуулж ажил хэрэг болгуулсан юм. Энэ ажлын үр дүнд Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газрыг шинэчлэн барьж байгуулахад шаардлагатаы 11 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яаманд олгуулснаар өнөөдөр Улаанбаатарчуудын эн тэргүүний хэрэгцээ шаардлага болсон орчин үеийн тоног төхөөрөмжтэй, таван давхар байр бүхий Нэгдүгээр төрөх эмнэлгийг байгуулсан билээ. Түүнчлэн хуучнаар Д.Сүхбаатарын талбай, өнөөдрийн Чингисийн талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Бороо гоулд” компаниас гаргуулж олгуулсан зэрэг болно. Энэ хэдэн тоо бол "Эрс шинэчлэл" хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Д.Энхбатын өнгөрсөн 10 жилд хийсэн шудрага тэмцийн цөөхөн бодитой жишээ юм. Одоо тэрээр НИТХ-ын сонгуульд оролцож байгаа зорилго нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг шударга зарчимчаар хэрэгжүүлэх, газар өмчлөх хууль ёсны эрх нь зөрчигдөж байгаа нийслэлчүүдийн асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрүүлэх, хотын төвийн өндөр настай оршин суугчдад зуслангийн газар олгуулах асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотын "А" зэрэглэлтэй бүсэд дахин төлөвлөлтийг Япон, БНСУ-ын туршлагатай томоохон компаниудын иж бүрэн хөрөнгө оруулалт, гардан гүйцэтгэгчдээр хэрэгжүүлэх зэрэг бодитой, хэрэгжих бүрэн үндэслэлтэй мөрийн хөтөлбөртэйгөөр энэ сонгуульд шударгаар өрсөлдөж байна.

Боржигон овогт Доржзовдын Энхбат 1964 онд Улаанбаатар хотын I төрөх газарт мэндэлсэн. Цэцэрлэг сургуулиар хүмүүжиж явсаар 1982 онд нийслэлийн 10 жилийн 62 дугаар дунд сургууль, 1985 онд Дархан хотын Политехникумыг Дизель цахилгааны техникч мэргэжлээр тус тус төгсчээ. 1985-1989 онд”Дизель станц, уурын зуухны ашиглалт засварын газар”, “Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл”-д засварчин, бригадын дарга, 1989 оноос “Экспорт импорт нэгдэл”-д засварчин хийж байгаад 1991 оноос хувийн бизнес, наймаа эрхэлсэн. 1992 онд “Их ундарга” ХЭАА-г байгуулан ажиллаж байгаад 1993-2006 онд “Дархан их ундарга” ХХК-ийн захирлаар ажилласан. Ингээд 2006 оноос улстөрийн тэмцлийн замыг сонгож “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий зохицуулагч, Ерөнхий зохицуулагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэ хооронд 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж Эрх зүйч мэргэжил давхар эзэмшжээ.

Ам бүл 5, эхнэр Д.Одончимэг, 3 хүүтэй бөгөөд 2 хүү нь тусдаа гарч одоо бага хүү эхнэрийн хамт амьдардаг.

Д.Энхбат нь Монголын нийгмийн өнөөдрийн гажуудал завхралтай 2006 оноос санаа нийлсэн нөхдийн хамт эрс шийдвэртэй тэмцсээр ирсэн бөгөөд 2008 онд МХЕГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, 2011 оноос “Нийтийн өмчийн гурван талт Үндэсний хороо”-ны гишүүн, 2011 оноос “Эх орон тусгаар тогтнол, шударга ёс” Үндэсний зөвлөлийн дэд тэргүүнээр ажиллаж байгаа нийгмийн идэвх өндөртэй, энэ цагийн дайчин тэмцэгч, эх орон, газар шороо, шударга ёсны төлөө 10 гаруй жил тэмцлийн тэргүүн эгнээнд яваа халуун эх оронч, цуцашгүй тэмцэгч нэгэн юм.   

Өнгөрсөн 10 гаруй жилд Д.Энхбатын санаа сэтгэл нийлсэн нөхдийн хамт жагсаж тэмцэж, эрх баригчдад байнгын шаардлага, эсэргүүцэл үзүүлэн тэмцсэний хүчинд Монголын ард түмэнд нааштайгаар шийдэгдсэн олон асуудлуудын заримаас нь багцлан хүргэе.

2006 онд Ажлын хэсгийн гишүүний хувьд холбогдох материалуудыг судалж, санал боловсруулан шаардлага тавьж ажилласнаар “Чинхуа-МАК-Нарийн сухайт” компани нэг тонн нүүрсийг 16 ам. доллараар борлуулж байсныг 21 ам доллар болгож нэмэгдүүлсэн нь Монгол Улсад орж ирэх татварын орлогыг дорвитой нэмэгдүүлж чадсан.

Мөн 2006 онд “Ашигт малтмалын тухай хууль”-ийг өөрчлөн шинэчлүүлэхээр олон нийтийг хамарсан тэмцэл зохион байгуулалцсаны үр дүнд Засгийн газар дээрх хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, өмнөх хуулиас олон талаар сайжруулж чадсан боловч Монголын баялагт шунахайрсан гадныхны гар хөл болсон УИХ-ын нэр бүхий гишүүдийн балгаар “Ашигт малтмалын тухай хууль”-ийг 100 хувь Монгол Улсын байгалийн баялагийг хамгаалсан, газар нутгаа хамгаалах чиглэлд өөрчлөн сайжруулж чадаагүй юм.

2007 онд “Айвенхоу майнз” компанид ажилладаг гадныхан гэрээний нөхцлийн талаар хэлэлцэхээр очсон Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчдад илт дээрэнгүй хандаж, техник хэрэгслийг нь эвдэх зэргээр бүдүүлэг авирдасан тул автобусыг нь онхолдуулж, Монгол нутагт Монгол хүний эсрэг гаргасан дээрэнгүй авир аашинд нь таарсан хариугаар омгийг нь дарснаар гэрээг Монгол Улсад хохиролтой нөхцлөөр байгуулах увайгүй шахалт, түрэмгийллээ түр зогсоосон билээ.

2007 онд “Цйарт минерал” компанийн экспортод гаргадаг цайрын баяжмалд агуулагддаг боловч үнийг нь тооцож авдаггүй байсан металл мөнгөний үнийг нэхэмжлэх асуудлыг дэвшүүлэн тавьж, холбогдох байгууллагуудыг татан оролцуулж хөөцөлдсөнөөр металл мөнгөнд холбогдох татвар, нөөц ашигласны төлбөр ногдох болж улсын төсөвт оруулдаг болсон.

2008 онд Нийслэлийн ЗДТГ-тай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, иргэдийн газар эзэмшлийн маргааныг зохицуулах, нийтийн эзэмшлийн амралт, тоглоомын талбайг хамгаалах зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулсаны үр дүнд 200 гаруй газрын маргааныг тухайн эзэмшлийн бүсийн ард иргэдийн талд ашигтайгаар шийдүүлж, Улаанбаатарын тодорхой хэсгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж өгсөн болно.

2010 онд Иргэний бусад хөдөлгөөнүүдтэй хамтран “МАНАН” бүлэглэлээс амлалтыг нь нэхэж, уул уурхайн салбар дахь гажуудлуудыг арилгуулахаар эрс хатуу тэмцсээр 2008 оны сонгуулийн амлалтыг биелүүлэх, Оюутолгойн гэрээг өөрчлөх зэрэг долоон асуудлаар УИХ-тай тохиролцож, гэрээ байгуулсан. Харамсалтай нь УИХ болон хамтарсан Засгийн газар энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

2011 онд “МАНАН” бүлэглэлийг эсэргүүцэх улстөрийн намууд, Иргэний хөдөлгөөнүүдийн хамтын үйл ажиллагааг зохион байгуулалцаж, энэ зорилгоор байгуулагдсан “Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” Үндэсний хөдөлгөөний дэд тэргүүнээр сонгогдож, Бүх ард түмний Их хуралдайг зохион байгуулалцсан.

Мөн онд Нийтийн өмчийн талаарх нийгмийн ойлголт, хүлээн зөвшөөрөлт бий болгож, нийтийн өмчийн харилцааг зохицуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Нийтийн өмчийн гурван талт Үндэсний хороо”-г Засгийн газар, Бизнес эрхлэгчид, Иргэний хөдөлгөөнүүд харилцан зөвшилцаж, хамтран байгуулахад удирдан зохион байгуулж, Үндэсний хорооны гишүүнээр сонгогдсон.

2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай олон асуудлаар хамтран ажиллаж Гэр хорооллын дахин төлөвлөлт, ялангуяа газар чөлөөлөлтийн асуудалд иргэдийн эрх зөрчигдсөн асуудлуудыг хамтран судалж, энэ төрлийн 40 гаруй маргааныг тухайн газар оршин сууж байсан ард иргэдийн талд ашигтайгаар шийдүүлэн ажилласан.

2013 оноос НИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн зөвлөхөөр ажиллаж НИТХ-аас гарч байгаа аливаа тогтоол шийдвэрүүдийг ард иргэдийн эрх ашигт нийцтэй, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд дорвитой нөлөөлөхүйцээр шийдвэрлүүлэхийн тулд тооцоо судалгаатай, асуудлын хамгийн зөв гарцыг олохыг чармайж ажилласаар ирлээ.

МАХН-аас Сүхбаатар дүүргийн 25 дугаар тойрогт НИТХ-д нэр дэвшиж байгаа Д.Энхбат нь МАХН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл хотын хэмжээнд болон өөрийн 25 дугаар тойрогт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаас хураангуйлан хүргэж байна.

Тэрээр НИТХ-ын сонгуульд оролцож байгаа зорилго нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг шударга зарчимчаар хэрэгжүүлэх, газар өмчлөх хууль ёсны эрх нь зөрчигдөж байгаа нийслэлчүүдийн асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэрүүлэх, хотын төвийн өндөр настай оршин суугчдад зуслангийн газар олгуулах асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлүүлэх, Улаанбаатар хотын "А" зэрэглэлтэй бүсэд дахин төлөвлөлтийг Япон, БНСУ-ын туршлагатай томоохон компаниудын иж бүрэн хөрөнгө оруулалт, гардан гүйцэтгэгчдээр хэрэгжүүлэх зэрэг бодитой, хэрэгжих бүрэн үндэслэлтэй мөрийн хөтөлбөртэйгөөр энэ сонгуульд шударгаар өрсөлдөж байна. Та бүхэн шударга ёсны төлөө цуцашгүй тэмцэгч, НИТХ-ын 25 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг дэмжих нь шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжсэн хэрэг юм.   

Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэртэй Монголын баялгийг үнэгүйдүүлж, дэндүү увайгүй, шударга бус хуваарилалтын зарчмаар Монголын ард түмний баялгийг тонон дээрэмдсээр байгаа луйварчидтай 10 жил тэмцэж Монголчуудын эрх ашгийг олон зүйл дээр хамгаалан тэмцсээр өнгөрсөн хугацаанд Монголын баялгийг үнэгүйдүүлж, дээрэмдэн авч байсан гадны хөрөнгө оруулагч нэртэй луйварчдаас хууль ёсоор авах ёстой 400 гаруй тэрбум төгрөгийг Монголын татварын байгууллагын дансанд оруулсан шударга, зоригтой тэмцэгч, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Д.Энхбатыг дэмжицгээе.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.122.14) 2016-12-12 14:27
      • 0
      • 0

      Сонгууль өнгөрөөд олон жил боллоо... хөө

      Хариулах