Их Британийн парламентын гишүүнийг хөнөөжээ

Twitter Print
2016 оны 06-р сар 17-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Их Британийг Европын холбоонд үлдээхийг дэмжигч сөрөг хүчний улстөрчийг хөнөөсөн хэрэг гарчээ. Их Британийн Хөдөлмөрийн намын улстөрч, 41 настай Жо Коксыг Английн хойд хэсгийн Бирсталл тосгонд өчигдөр /2016.06.16/ буудан хөнөөсөн аж. 

Халдлага болсон газрын ойролцоо цагдаа нар хэргийн 52 настай сэжигтэн эрэгтэйг баривчилжээ. Сэжигтэн Томми Мэйр нь сэтгэл мэдрэлийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэж байсан гэнэ.

Жо Кокс өнгөрсөн онд Их Британийн парламентад сонгогдсон, Их Британийг Европын холбоонд үлдээх болон Сирийн дүрвэгсдэд илүү тусламж үзүүлэхийг дэмжин кампанит ажил өрнүүлж байжээ. Их Британийг ЕХ-нд үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга удахгүй болох гэж байгаа. Гэвч Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчид кампанит ажлаа өчигдөр зогсоосон байна. Тэд “Бид Жо Кокс гишүүний ар гэрийнхэнтэй хамт” хэмээн мэдэгджээ.

Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-нд болох юм. 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.