Усаар эрүүлжих Япон арга

Twitter Print
2018 оны 03-р сар 11-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Ус бол амьдралын эх булаг. Бие махбодид ус дутагдсанаас олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог гэж үздэг. Иймээс ус уух зарчим тун чухал. Тэгвэл Япончуудын усаар эмчлэх гайхалтай аргыг хүргэе.

Ус нь бодисын солилцооны үндсэн бүрдүүлэгч, уусгагч болдог төдийгүй бүх эрдэс бодис, бичил тэжээлүүд нь усанд уусч цусанд шингэснээр биеийн эд эс бүрт гүн нэвчин ордог. Хүний биед ус дутагдвал бодисын солилцоо алдагдаж, цаашлаад өвчин үүсэх эх суурь нь тавигддаг.

Япончууд өглөө босмогцоо л шууд ус уухыг эрмэлздэг. Яагаад гэвэл энэ дэглэмийг баримталснаар дараах өвчнүүдийг эмчилж чаддаг гэж үздэг аж.

-Толгойн өвдөлт

-Үе мөчний өвдөлт

-Зүрх өвдөх

-Үе мөчний үрэвсэл буюу артрит

-Зүрх дэлсэх

-Эпилепси буюу татаж унах өвчин

-Таргалалт

-Гуурсан хоолойн багтраа буюу астма

-Менингит

-Бөөрний өвчин

-Бөөлжих, ходоодны үрэвсэл буюу гастрит, суулгалт

-Цагаан мах эргэх буюу шамбарам

-Чихрийн шижин

-Өтгөн хаталт

-Нүд өвдөх

-Умайн өвчин

-Чих, хамар, хоолойн өвчин

Эмчилгээний арга

Усаар эмчлэн Япон арга нь хэрэгжүүлэхэд тун энгийн, хамгийн гол нь та зуршил болгож чадвал бүр сайн.

1.Өглөө сэрэнгүүтээ 160 мл-ээр 4 аяга ус ууна. /Шүдээ угаахын өмнө/

2.Дараа нь шүдээ угаана, гэхдээ ус ууснаас хойш 45 минутын турш юу ч идэж, уухгүй.

3.Ингээд 45 өнгөрсний дараа ердийн үеийнх шигээ өглөөний цайгаа ууна.

4.Мөн өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолны дараа 2 цагийн туршид юу ч идэж уухгүй.

5.Нэг зүйлийг анхааруулахад ахмад, өндөр настай хүмүүс болон ямар нэгэн өвчтэй хүмүүс уг аргыг хэрэгжүүлэхдээ усыг бага хэмжээгээр ууж эхлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нэг удаадаа 4 аяганаас бага хэмжээгээр ууна гэсэн үг. Ингээд аажимдаа заасан хэмжээнд хүргэнэ.

Ямар өвчнийг эмчлэх гэж байгаагаас шалтгаалан хэрэглэх хугацаа нь өөр өөр байна.

-Даралт ихсэх үед - 30 өдөр

-Ходоодны үрэвслийн үед - 10 өдөр

-Чихрийн шижний үед - 30 өдөр

-Өтгөн хаталтын үед - 10 өдөр

-Үе мөчний өвдөлтийн үед эхний 7 хоногт 3 өдөр, хоёр дахь 7 хоногоос нь эхлэн өдөр бүр хэрэглэнэ.

Энэ арга нь ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд эмчилгээний эхний үед ойр ойрхон шээнэ. Гэсэн ч та эмчилгээгээ дээрх маягаар үргэлжлүүлвэл биед тань олон эерэг өөрчлөлтүүд гарах аж.

Эх сурвалж: www.budetezdorovy.ru

Орос хэлнээс орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.