Англи, Германы хоёр дахь тоглолт болно

2016 оны 06-р сар 16-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Анх удаа 24 баг өрсөлдөж буй Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Франц улсад үргэлжлэн явагдаж байна. Зургаан хэсгийн хоёр дахь тоглолт өнгөрсөн шөнө эхэлсэн.

"А" хэсгээс Франц хоёр дахь хожлоо авч хасагдах шатанд шалгарах эрхээ авсан бол Швейцарь, Румыны тоглолт тэнцээгээр өндөрлөж, хоёроор гарах эрхийн төлөө өрсөлдөх эрхээ хадгалж үлдсэн. Тэгвэл "В" хэсэгт сонирхолтой тоглолт өрнөж, Словак ОХУ-ын шигшээг 2:1-ээр хожсон юм. Энэхүү тоглолт хүснэгтийг нилээн өөрчилж орхисон. Тэгвэл энэ хэсгийн Англи-Уэльсийн тоглолт өнөө шөнө болно. Энэхүү тоглолтод Уэльс хожиж чадвал 16-д үлдэх эрхээ сүүлийн тоглолтоос өмнө авах юм.

ХУВААРЬ /6.16-17/

-22:00 Англи - Уэльс

-01:00 Украин - Умар Ирланд

-04:00 Герман - Польш

“В” ХЭСЭГ:

Уэльс /3 оноо/, Словак/3 оноо/, Англи /1 оноо/, ОХУ /1 оноо/

-Уэльс – Словак 2-1 /6.11/

-Англи – ОХУ 1-1 /6.11/

-ОХУ- Словак 1-2 /6.15/

-Англи - Уэльс /Улаанбаатарын цагаар 22.00-с/

Мөн "С" хэсгийн хоёр тоглолт өнөө шөнө болно. Хэсгээ адил 3 оноотой тэргүүлж байгаа Герман, Польшийн тоглолт сонирхол татаж байгаа.

“С” ХЭСЭГ:

Герман /3 оноо/, Польш /3 оноо/, Умард Ирланд, Украин

-Польш – Умард Ирланд 1-0

-Герман – Украин 2-0     

-Украин - Умар Ирланд

-Герман - Польш

​Ч.Болор

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.