Орландод халдлага үйлдсэн этгээдийн экс эхнэрт эрүүгийн хэрэг үүсгэнэ

Twitter Print
2016 оны 06-р сар 17-нд 08:06 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоног АНУ-ын Орландо хотод дэлхий нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн ноцтой хэрэг гарснаас хамгийн олон хохирогчтой нь Орландо шөнийн клубт гарсан халдлага боллоо. Оман Матеен гэгч 29 настай эр Орландо хотын шөнийн клубт байсан 49 хүнийг буудан хороож, 53 хүнийг шархдуулсан. Тэрээр халдлага үйлдэж байхдаа 911 рүү утасдаж өөрийгөө ISIS-ийн гишүүн, 2013 онд Бостонд болсон халдлагыг үйлдсэн гэж мэдэгджээ. 

Эл хэргийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “АНУ-ын түүхэнд гарсан хамгийн хэрцгий аллага” гэж тодорхойлсон байна. Тус хотын цагдаа нар халдлагын үеэр гэмт этгээдийг буудан хөнөөжээ. АНУ даяар энэхүү эмгэнэлт явдалд харамсан гашуудаж, халдлагын үеэр шархадсан хүмүүст цус хандивлах иргэдийн цуваа гудамжинд урт дараалал үүсгэжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Омар Матины экс эхнэр Нур Салманд эрүүгийн хэрэг үүсгэх үндэстэй гэж үзэж байгаа тухай хэвлэлүүд мэдээллээ. Нур Салман экс нөхрийгөө халдлага үйлдэх гэж буйг мэдэж байсан төдийгүй хадлага үйлдэх газрын ойр орчимд нөхцөл байдлыг судлах гэж явахад нь хэд хэдэн удаа хамт байсан аж.  

Харин халдлага үйлдэгчийн хөршүүд түүнийг эхнэртэй гэж огт мэдээгүй, эмэгтэй хүн харагддаггүй байсан тухай мэдэгдсэн байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Анхнаасаа исламын шашинт иргэдийг хилээр нэвтрүүлээгүй бол ийм аймшигт хэрэг гарахгүй байх байсан. Энэ явдал АНУ хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатайг харууллаа. Исламын шашинт хүмүүсийг хөөн гаргаж, хилээр нэвтрэхийг хориглох хуулийн заалт оруулна” гэж мэдэгдсэн нь багагүй шуугиан тариад байна. Үүгээр зогсохгүй одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг албан тушаалаасаа яаралтай огцрохыг шаарджээ. 

Трампын мэдэгдэлд Обама “АНУ бол хүн бүрт тэгш ханддаг ардчилсан улс. Исламын шашинт хүмүүсийг улсаасаа гаргах нь АНУ-ыг ямар харгис, хэрцгий харагдуулахыг мэдэж байна уу. Энэ бол боломжгүй” хэмээн хариу мэдэгдсэн юм.

Орландо: 7 хоногт гарсан 3 аймшигт хэрэг

 

Орландо: 7 хоногт гарсан 3 аймшигт хэрэг

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.