Б.Оюун-Эрдэнэ “Рио-2016”-ын эрхээ авчээ

2016 оны 06-р сар 16-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Монголын пара байт харвааны шигшээ багийн тамирчин, 2012 оны Лондонгийн паралимпд оролцож байсан Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь паралимп буюу “Рио-2016”-д   оролцох эрхээ авчээ. Энэ өдрүүдэд Пара байт харвааны олимпийн эрх олгох Олон улсын тэмцээн Чех улсад гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Энэ тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр болсон рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц мэргэнээ сорьсон Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэж “Рио-2016” паралимпийн эрхээ гардаж авчээ.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Р.Поожаг 7:1, дараа нь Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ.

Ингээд алтан медалийн төлөөх шийдвэрлэх үед Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж түрүүлснээр хоёр дахь удаагаа паралимпийн наадамд оролцох эрхтэй болжээ.

Ийнхүү “Рио-2016”-г зорих Монголын баг тамирчдын тоо нэгээр нэмэгдлээ.  

Монголын пара байт харвааны шигшээ багийн тамирчин, 2012 оны Лондонгийн паралимпд оролцож байсан Б.Оюун-Эрдэнэ хоёр дахь паралимп буюу “Рио-2016”-д   оролцох эрхээ авчээ. Энэ өдрүүдэд Пара байт харвааны олимпийн эрх олгох Олон улсын тэмцээн Чех улсад гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Энэ тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр болсон рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц мэргэнээ сорьсон Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэж “Рио-2016” паралимпийн эрхээ гардаж авчээ.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Р.Поожаг 7:1, дараа нь Иракийн К.Аль-Саедыг 6:4-өөр ялж, шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ.

Ингээд алтан медалийн төлөөх шийдвэрлэх үед Тайванын Лее Юн-Хсьенг 7:1-ээр ялж түрүүлснээр хоёр дахь удаагаа паралимпийн наадамд оролцох эрхтэй болжээ. Ийнхүү “Рио-2016”-г зорих Монголын баг тамирчдын тоо нэгээр нэмэгдлээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.