19 хүртэлх насны шигшээ баг Гуамын багийг 4:3-аар буулган авлаа

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт өрсөлдсөн Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр сүүлийн тоглолтоо Гуамтай хийж 4:3-аар хожлоо.

Эхний хагасын 18', 19' дэх минутад Гуамын залуус хоёр гоол оруулж 0:2-ээр тэргүүлээд эхэлсэн. Гэхдээ манай шигшээ багаас О.Оюунболд 23', Т.Хаш-Эрдэнэ 28', П.Ууганбаяр 36' нар нэгдүгээр үе гоол оруулахаас өмнө гоол оруулснаар үр дүнг 3:2 болгон эргүүлж чадлаа. 2017 онд Монголын 19 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхдөө Сингапурыг 4:2-оор буулган авч энэ насны шигшээ тивийнхээ тэмцээнээс эхний хожлоо авсан байдаг.

Азийн АШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулж, хожил авдаг үзүүлэлттэй үргэлжлүүлэх зорилготой хоёрдугаар үеийг эхлүүлсэн залуус маань 76 дахь минутад гоол алдаж, тоо 3:3 болов. Тоглолтын турш хаалгаруу нийт 22 цохиод байсан манай багаас О.Оюунболд өөрийн хоёр дахь, багийнхаа дөрөв дэх гоолыг 89 дэх минутад оруулснаар, Монголын 19 хүртэлх насны шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатнаас дахин нэг хожил авч чадлаа.

Хожил бас хожигдолтой энэ тэмцээн Монголын ирээдүйн шигшээ багийн тоглогч болох залууст том туршлага болсон гэдэг нь гарцаагүй. Дараа дараагийн тэмцээн уралдаан, цаашдын замналд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.