Жинхэнэ монгол онигоо

Twitter Print
2015 оны 02-р сар 01-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Америк, Энэтхэг, Монгол гурван улс төрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж Америк нь урьж. Тэднийх их сайхан газар хоёр давхар байшинтай, хувийн шинэ машинтай, жижигхэн даруулт усан онгоцтой байв гэнэ. Энэтхэг, Монгол хоёр яаж чи ийм юмыг энэ насан дээрээ хийж чадав гэж асууж.

-Америк улс төрч: Тэр голыг харж байна уу?

-Нөгөө хоёр: Харж байнаа, тэгээд?

-А: Дээгүүр нь гарсан том гүүрийг харж байна уу? Тэрнээс чинь л эдгээрийг гаргаж авсан юм гэж. Нөгөө хоёр ч сайхныг нь гайхаад л.

Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд Энэтхэг нь урьж, Америк, Монгол хоёр очиж гэнэ. Гурван давхар тансаг байшин, сүүлийн загварын машин гээд л их тансаг байна гэнэ.

-Америк, Монгол хоёр: Хөөх, чи юу ч үгүй л гээд байсан гэсэн чинь гэтэл

-Энэтхэг улс төрч: Энэ голыг харж байна уу?

-Монгол: Харж байна.

-Америк: Гэхдээ гүүр алга байна ш дээ.

-Энэтхэг: Гүүр байх байсан юм аа гэж гэнэ.

За тэгээд нэг их удалгүй Монгол улс төрч урьж, нөгөө хоёр нь Монголд иржээ. Тэгсэн яг нөгөө Америк, Энэтхэг хоёрын байшинг хоёуланг нь зэрэгцүүлээд адилхан барьчихсан, сүүлийн үеийн ачааны машин дээр сүүлийн загварын спорт машин тавьчихсан, хувийн нисэх онгоцтой байх юм гэнэ.

-Нөгөө хоёрын нь ам ангайж: Чи яаж ийм хурдан? гэтэл

-Монгол: Тийшээ хардаа.

-Америк: Гүүр алга байна ш дээ.

-Энэтхэг: Гол ч алга байна ш дээ.

-Монгол: Харин тиймээ, уг нь тэнд гол байсан юм гэсэн гэдэг.

Р. Этүгэн 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.