"Рио 2016" наадмын медалийг олон нийтэд танилцууллаа

Twitter Print
2016 оны 06-р сар 15-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн XXXI наадмын медалийг олон нийтэд танилцууллаа. Наадамд зориулж 500 грамм жинтэй 2488 медаль хийсэн байна. Тодруулбал, 812 нь алт, 812 нь мөнгө, 864 нь хүрэл аж.
 
Гэхдээ мөнгө, хүрэл медалийг хийхдээ 30 хувьд нь дахин боловсруулсан материал ашиглажээ. Мөн бүчийг нь хуванцар савыг дахин боловсруулж хийжээ. Медаль дээр "Рио-2016” логог тойрон эртний Грекийн бэлгэдэл болох навчийг дүрсэлсэн байна. 

Эх сурвалж: www.skyscrapercity.com

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.