Суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг боллоо

2016 оны 06-р сар 15-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын оюутны холбоо, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч нь заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай гэж заасан тул залуус суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах шаардлагатай болсон. Цэргийн алба хаагаагүй оюутан дүйцүүлэх мөнгө төлдөг. Хэрэв оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаавал цэргийн үүрэгтний үнэмлэх авч, төгсмөгцөө төрийн албанд орж ажиллах боломж энэ хөтөлбөрийн хүрээнд нээгдсэн юм.

Ингэснээр залуус суралцаж байх хугацаандаа цаг алдалгүй цэргийн алба хааж, сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарах боломжтой болсон. Тус хөтөлбөр нь өргөн цар хүрээг хамарч жил ирэх бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнуудын тоо нэмэгдэж байна.

Мөн оюутан цэргүүд гадаадын цэргийн их сургуульд суралцаж байна. Цэргийн албан хаагчдыг улс орны бүтээн байгуулалтад оролцуулж, хугацаат цэргийн албан хаагчдад алба хаах хугацаанд нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан иргэний мэргэжил давхар эзэмшүүлж байна. Архангай, Говь-Алтай аймгуудад барилгын инженерийн цэргийн тусгай салбар байгуулахаар төлөвлөөд байна. Цаашдаа цэргүүдийн эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.