Оюутолгойн далд уурхайн ажилчдын 95 хувь нь монголчууд байна

Twitter Print
2016 оны 06-р сар 15-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн билээ. Тэнд 3000 ажлын байр бий болгож ажилчдын 95 хувь нь монголчууд байхаар гэрээнд тусгасан. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Азийн зэсийн хэрэглээний 1/4-ийг дангаараа хангах боломж бүрдэж байгаа юм.

Гүний уурхайн төсөл нь уул уурхай, инженер, ложистикийн салбарт шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлж, манай улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн томоохон тоглогч болох боломжтой юм.

Мөн энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олборлолтод бэлтгэн барих зорилт, шаардлага тавигдаж байгаа аж. Энэ гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоолсноор “Оюутолгой” компани жилд 500.000 тонн зэс үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаа юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалт багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж, монгол ажилчдыг шалгаруулж авч байгаа юм. Ардчилсан нам ирэх дөрвөн жилд стратегийн орд газруудыг эргэлтэд оруулж, Оюутолгойн далд уурхайн төслийг амжилттай үргэлжлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.

Н.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.