Б.Төмөрбаатар “Рио-2016”-г шүүнэ

Twitter Print
2016 оны 06-р сар 14-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-оос “Рио-2016” олимпийн наадамд шүүгчээр оролцох 50 шүүгчийн нэрийг албан ёсоор өнөөдөр зарлалаа.

Уг жагсаалтад олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар багтжээ. Тэрээр ийнхүү олимпийн наадамд анх удаа шүүгчээр оролцох эрхтэй болж байгаа аж.

Олон улсын шүүгчээр 14 жил ажиллаж байгаа Б.Төмөрбаатар ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээнүүдийг чамгүй олон удаа шүүж байсан туршлагатай нэгэн юм. Дашрамд өгүүлэхэд одоогоор Монголын шүүгчдээс Б.Төмөрбаатар, М.Бөхбат нар “Рио-2016” олимпод шүүгчээр оролцох эрх өвөртлөөд байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.