2016 оны 06-р сар 13-нд 18:15 цагт

American Idol шоуны бүх цаг үеийн хамгийн шилдэг 40 үзүүлбэр - Joey Cook – Mad World

Арвантаван жилийн турш дэлхий нийтийн залуучуудыг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдэж байсан American Idol буюу "Америкийн шүтээн" шоу сүүлийнхээ шалгаруулалтыг хийж, ялагчаа тодруулаад дахиж зохион байгуулагдахааргүй боллоо. Дөрөвдүгээр сарын эхээр 15-р улирлын ялагчаа тодруулсан энэхүү шоуны бүх цаг үеийн үзэгчдийн таашаалыг хүртсэн "хамгийн, хамгийн" гэх тодотголтой 40 үзүүлбэрийг үзэгчдийн саналыг үндэслэн жагсаажээ. 

Шоуны амин сүнс болж байсан санаачлагчид шүүгчид болох алдарт шоу менежер Simon Cowell болон дуучин Paula Abdul нар 9-р шалгаруулалтын дараа шоуг орхисон нь үзэгчдийн болон шоуны шүтэн бишрэгчдийн тоог огцом буурахад нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Гэсэн ч шоу олон олон шинэ залуу уран бүтээлчдийг нэр алдрын оргилд хүргэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Энд Adam Lambert, Kelly Clarkson, David Cook, Allison Iraheta, Fantasia, Taylor Hicks, Chris Daughter, хамгийн сүүлийн улирлын финалд үлдсэн Trent Harmon, La'Porsha Renae, Dalton Rapattoni нарыг нэрлэхэд л хангалттай. Ингээд үзэгчдийн сэтгэлд "хамгийн, хамгийн" болж үлдсэн 40 оролцогчийн үзүүлбэрийг сүүлээс нь цувралаар та бүхэнд хүргэж байна.

26. Joey Cook – “Mad World” (Season 14)

Эх сурвалж: Yahoonews

Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.