Шанхай хотын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг дэлбэрч, 3 хүн бэртэв

Twitter Print
2016 оны 06-р сар 13-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Манай өмнөд хөрш БНХАУ-ын Шанхай хотын Пудонгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр тэсрэх бөмбөг дэлбэрснээс болж 3 хүн эмнэлэгт хүргэгдээд байна.

Дэлбэрэлт Тайланд Эйрвэйз болон Филлипин Эйрлайнесийн нислэгийн үйлчилгээ үзүүлдэг 2-р гарцын С хэсэгт болжээ. Дэлбэрэлтийн улмаас гэмтсэн 3 хүнийг эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд дэлбэрэлт гар аргаар хийсэн тэсрэгчээс болсон гэж үзэж байна. Одоогоор Пудонгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.