Шилэн хүзүү чилж, хөшиж өвдөхөд ямар арга хэмжээ авах вэ

Twitter Print
2018 оны 01-р сар 29-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог.

Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг. Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайласхийх хэрэгтэй.

Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градус жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.

Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн. Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй.

Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ. Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм.

    

Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • nar

      (172.98.87.19) 2016-06-16 17:20
      • 0
      • 1

      bayrlalaa duuraij hiigeed saihan bollooo

      Хариулах