
Өнгөрсөн жил Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” нэртэй хурдан морь АНУ-д зохиогдсон Дэлхийн хэмжээний “Breeder`s CUP” уралдаанд түрүүлсэн билээ. Д.Ганбаатарын энэхүү амжилт нь Монгол хүн дэлхийд анх удаагаа хурдан мориороо тэргүүлсэн явдал байлаа.
Харин “Mongolian Saturday” маргааш буюу мягмар гаригт Их Британийн Беркшир дэх Рояал Аскот морин тойруулгад болох Английн Хатан хааны нэрэмжит “King’s Stand Stakes” уралдаанд оролцохоор болжээ.
Энэхүү уралдаан нь нэг километр орчимд зайд уралдах дүрэмтэй бөгөөд тэмцээний шагналын сан нь 6.5 сая фунт стерлинг буюу 9.2 сая ам доллар юм байна.
“Mongolian Saturday” нь цэвэр англи цусны, зургаан настай хүлэг бөгөөд Д.Ганбаатар 2011 онд дааганы дуудлага худалдаанаас 60,000 ам.доллараар авч байжээ. “Mongolian Saturday” Seattle Slew, Any given Saturday, Danzig's beauty гээд домогт хүлгүүдийн удам аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.