Эрчүүдэд тохиох Midlife-Crisis буюу дундаж насны хямрал

Twitter Print
2022 оны 10-р сар 14-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Эрчүүдэд тохиох Midlife-Crisis буюу дундаж насны хямрал. Энэ хямрал ихэвчлэн 35 -55 хүртэл насанд эрчүүдэд тохионо. Хүн бүрт эрт орой харилцан адилгүй. Дундаж насны хямрал нь сэтгэцийн өвчинтэй ямар ч хамаагүй.

Энэ хямрал нь маш олон янзын шинж тэмдэгээр илэрнэ. Дунд насны хямралтай хүмүүс, ааш зан өөрчлөгдөх, тогтворгүй болох, амьдралд тохиолдсон таагүй явдлуудаа ухаж бодох, дотоод сэтгэл тайван бус байх, одоог хүртэл амьдралдаа хүрсэн амжилтандаа сэтгэл хангалуун бус болох (ажил мэргэжил, найз нөхөд, гэр бүлийн талаар), айдастай байх, буруутай мэт сэтгэгдэл төрөх, гоо сайхан гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус болох, аливаа юмыг гутрангуйгаар харах, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө юу ч чадахгүй, юу ч бүтээгээгүй гэж гутрангиар бодох гэх мэтээр илэрнэ.

Дунд насны хямрал сэтгэцийн өвчинтэй андуурагдахад маш амар. Энэ хямралаас ямар нэгэн сэтгэцийн өвчин үүсгэлгүйгээр ихэнх хүмүүс гардаг. Хямрал өнгөрөхөд өөртөө илүү итгэлтэй, илүү сэтгэлийн тэнхээтэй, амьдралаа илүү сайн мэдэрсэн хүн болж хөгжинө.

Дунд насны хямрал нь хүн насны, амьдралынхаа дунд хүрээд амьдралаа, хүрсэн амжилтаа эргэн харж, шүүмжтэй ханддаг учраас үүсдэг гэжээ. Бас нэг шалтгаан нь дундаж насанд хүний бие гормоны өөрчлөлтөд орж, эрчүүдэд тестостерон багасаж, үрчлээтэй болж, үс бууралтаж, бэлгийн чадавхи буурна. Энэ үед эмэгтэйчүүд шилжилтийн насанд буюу мемо паузэд шилждэг бол эрчүүдийн хувьд дунд насны хямрал болно.

Сэтгэлийн дарамт, өөрийн үхлийн тухай эргэцүүлэн бодох, эцэг эх нь ямар хөгширч, хэврэг болж байгааг илүү тод харж, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж, эхнээсээ настайвтар найз нөхөд, хамаатан саданы үхэл тохиож энэ дундаж насны хямралыг илүү ил тод болгоно.

Залуу наснаасаа холдож байгаагаа илүү мэдэрч, зарим олон хүмүүс амьдралд илүү их шуналтаж, илүү ихийг бүтээе гэсэн хүсэлтэй болдог гэж сэтгэлзүй судлаач Элиот Жак хэлжээ.

Ихэнх хүмүүст 30 хэдэн наснаасаа аз жаргалын мэдрэмж бага багаар буурч, 40 хэдэн наснаасаа дахиж өсдөг байна. Хүүхдүүд болон өндөр настай хүмүүс хамгийн аз жаргалтай, сэтгэл хангалуун үедээ байдаг гэнэ.

Хүн бүр ондоо учир дунд насны хямрал янз бүрийн насанд нь гарч болно. Зарим цөөн хүн 20 хэдэн насандаа дунд насны хямралд ордог бол зарим хүн 50 гарч байж хямрал мэдэрнэ.

Дунд насны хямралыг хүн бүр янз бүрээр давах гэж оролдоно. Кинон дээр клише болгон харуулдагаар зарим хүн спорт машин авч сагсуурч, зарим нь дуу чимээ багатай болж, яст мэлхий шиг өөрийн аюулгүй орчиндоо шургаж, зарим нь өөртөө цаг зав гаргахыг хичээнэ. Зарим нь ажлаа хаяж, зарим нь гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж залуу насаа уртасгахыг оролдоно.

Сэтгэлзүйчид энэ хямралын үед амьдралын ханьтайгаа өөрт учраад байгаа сэтгэлийн өөрчлөлтийн талаар нээлттэй, илэн далангүй ярилцаж, яамаар байгаагаа, юу хийж байгаагаа тодорхой ярьж хэлж байхыг зөвлөжээ.

Ингэж та дунд насны хямралыг гэр бүлээ, өдийг хүртэл бүтээсэн амьдрал, амжилтаа устгалгүйгээр, ханийнхаа хамт давж туулах боломжтой гэжээ.

Ихэвчлэн өнгөрсөн үедээ ямар алдаа хийсэн, ямар амжилтанд хүрээгүй нь чухал биш, харин ирээдүйд яах вэ гэсэн төлөвлөгөө байхгүй учраас дунд насны хямралаас гарахад хэцүү байдаг.

Шинэ дадал зуршил, шинэ үүрэг даалгавар, челлэнж, шинэ хобби, шинээр өдрийн ажил үйлээ тогтоох нь дунд насны хямралаас гарахад тустай.

Энэ амьдралын хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлж, оюунаа хөгжүүлж, шинэчилж болно. Нас дагаад юмыг тогтоох хурд буурах ч амьдралын туршлага, мэдлэг хэвээр, харин ч илүү баяжина.

Бүхэл бүтэн амьдралынхаа туршид сурахад нээлттэй байж, шинэ юмыг хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй.

Хэн шинийг нээлттэй хүлээж авч, дадал хэвшилд баригдахгүй байна, тэр нас явах тусам улам аз жаргалтай байх болно.

Амьдралын ханьтайгаа, найз нөхөдтэйгөө, хүсвэл сэтгэлзүйчтэй нээлттэй хүсэл мөрөөдлийнхөө талаар тогтмол ярилцаж байвал дунд насны хямралыг амжилттай даван туулна. Гэхдээ мэдээж бодитой хүсэл, мөрөөдлийг өмнөө тавих хэрэгтэй.

Дунд насны хямралд орсон, орсноо мэдэхгүй ч дээрхи шинж тэмдэгүүдийг гаргаж байгаа, мэдсэн бөгөөд хүсэл мөрөөдлөө ярьж байгаа ханиа, найзыгаа шоолж, явуулж биш, харин чухалаар, буурь суурьтайгаар хүлээж авч, сонсож, ярилцаж байгаарай.

Ч.Цэрмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • 55

      (202.126.89.197) 2022-07-17 10:45
      • 0
      • 0

      Дундаж биш дунд насны гэж хэлэх нь зөв. Засаарай.

      Хариулах