Үр хүүхдээ хэрхэн хайрлаж өсгөнө, ирээдүйд тэд яг тийм эцэг эх болно

Twitter Print
2021 оны 09-р сар 19-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ нөхөр чинь чамайг болон хүүхдээ хайрлаж халамжилж байгаа нь сэтгэлд чинь хүрэхгүй байвал яаран бүү уурлаж гомдоорой.

Магадгүй хань нөхөр чинь амьдралдаа халуун дотно элгэмсэг байх жишээг хараагүй, мэдрээгүй болохоороо л хэрхэн яаж түүнийгээ илэрхийлэхээ мэдэхгүй байж болох шүү дээ. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүүхдийн хувьд эцэг эхийн хоорондын харилцаа, мөн өөрсдийг нь хэрхэн хайрлаж, халамж энхрийллээ яаж илэрхийлж байгаагаас алсдаа бид өөрсдийн үр хүүхэд, хань ижилдээ яаж хандах арга үндсэндээ тогтдог.

Аав нь хүүгээ сайн дүн аваад ирэхэд нь "Сайн байна хүү минь, чамаар бид бахархаж байна" гээд халуунаар тэврэхийг оронд, "Онц авах хэрэгтэй ш дээ, дараа чи заавал онц аваарай" хэлэх нь тэр аавын хайр халамжаа илэрхийлэх хамгийн дээд арга, илэрхийлэл байсан байж ч болох юм.

Тэгвэл тийм аавын хүү өөрөө аав болоод хүүхэддээ хандах байдал нэг их хол өөрчлөгдөхгүй. Учир нь бидний сэтгэл бодолд хамгийн ойр үлдсэн жишээгээр л төлөвшдөг.

Харин үзсэн киноны үйл явдал бол ердөө кино гэдэг ангилалд үлдэх учраас тэр бүрий тиймэрхүү киноны жишээг авч хэрэглэдэггүй, яагаад гэвэл тэр нь хуурамч зохиомол, амьдралгүй санагддаг.

Мэдээж энэ дан ганц эрчүүдийн асуудал ч биш л дээ. Яг л ийм хандлагатай бүсгүй хүмүүс цөөнгүй байдаг.

Товчдоо гэр бүлийн хүмүүжил бид бүхний амьдралд гол тодорхойлогч хүчин зүйл болдог аж...

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.