Тэгшхэн, гоолиг гуятай болгох 3 дасгал

Twitter Print
2018 оны 04-р сар 11-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Гоолиг тэгшхэн гуятай болохыг хүсвэл доорхи дасгалыг өдөр бүр 15-20 минут тогтмол хийх хэрэгтэй. Ингэснээр хоёр долоо хоногийн дараа үр дүнг нь харах болно.

1.Хөл өргөх дасгал

Зүүн хөлөө нугалаад, улыг нь шалан дээр бүтэн тавих байрлалаар хэвтэнэ. Баруун хөлөө нугалалгүй, тэгшхэн байлгана. Зүүн хөлөө нугалж, улаа бүтэн тавьсан чигээрээ баруун хөлөө аль болох дээшээ өргөнө. Таны өргөж буй хөл нугалсан өвдөгнөөсөө дээш гарах ёстойг анхаараарай. Энэ маягаар хөл тус бүртээ 15 удаа дасгалыг хийнэ. Хоёр хөлөөрөө тус бүр хийж дуусаад дараагийн дасгал руу шууд орно. Завсарлага, амралт авч болохгүй.

2.Мэлхийн өргөлт

Гараа хоёр хажуу талдаа шулуухан тавина. Өвдгөө нугалаад, хоёр өлмийгөө нийлүүлнэ. Ингэснээр таны өвдөгний хооронд ойролцоогоор 20 инчийн зай гарна. Тэгмэгцээ хоёр хөлөө дээш жийж, өвдөг, өлмий бүгд сайн нийлтэл тэнийлгэнэ. Энэ дасгалыг мөн адил 15 удаа хийнэ.

3.Бөмбөгтэй суулт

Нурууныхаа ар талд бөмбөг тавьж байгаад, доошоо суулт хийнэ. Таны гуя, шилбэ хоёр хоорондоо тэгш өнцөг үүсгэж байвал сайн. Ингэж хийхдээ мөрөө ч мөн адил тэгшхэн байлгаарай. Эхний ээлжинд 5 удаа хийгээд 30 секунд амар. Энэ тоогоо 5, 5-аар нэмэгдүүлэн нийт 4 ээлжийг хийнэ үү.

www.goolingoo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.