Үдийн хоолыг сургуульд нь хариуцуулна

Twitter Print
2016 оны 06-р сар 12-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн дөрвөн жилд 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заалыг ашиглалтад оруулжээ. Цаашид Ардчилсан нам сургуулийн тоог нэмж, дотуур байранд зургаан настны асрагч багш ажиллуулах аж. 

Сумын нэг хүүхдэд ногдох зардлыг өсгөж, цэцэрлэг, сургууль, дотуур байрыг гал тогооны төхөөрөмжөөр хангах юм байна. Сургуулиудад тусгай хэрэгцээт боловсрол олгох орчин нөхцлийг бий болгож, бага ангийн багшийн үнэлэмжийг сайжруулна. Үдийн хоол хөтөлбөрийг сургуульд нь хариуцуулах юм байна. ЕБС-ийн 50-иас дээш хувьд нь хөлбөмбөгийн талбай байгуулах аж. 

Н.Цогт

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.