Дэлхийд хамгийн хатууд тооцогддог Хятадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт

Өнгөрөгч Мягмар гарагт БНХАУ даяар элсэлтийн ерөнхий шалгалт нэгэн зэрэг эхэллээ. Энэ шалгалтыг ахлах сургуулиа төгсч буй сая сая охид хөвгүүд өгч байна. Өнгөрсөн онд л гэхэд мөрөөдлийн сургуульдаа элсэн орохыг хүссэн 9.4 сая сурагч энэ шалгалтанд хамрагдсан юм.

Хятадад “Гаокао” гэж нэрлэгддэг энэ шалгалт 1950-иад оноос эхлэн зохион байгуулагдсан цагаасаа эхлэн мөрддөг дүрэм журмынхаа хүрээнд олон улсад шүүмжлэл маргаан дагуулсаар ирсэн юм. Олон цагаар үргэлжилж, биеээ хааш нь ч эргүүлэхгүйгээр цэх сууж, нүдний хараа ч ийш тийш нь гүйлгэж болохгүй дүрэм журамтай энэ шалгалтанд өндөр оноо авах нь тухайн сурагч нэр хүндтэй сургуульдаа элсэн орох, улмаар ар гэрийнхээ амьдралын баталгааг хангах гол зам гэж үздэг.

Ийм ч учраас Хятадад шилдэг их сургуульд элсэн орох гэсэн сая сая сурагч нойр хоолгүй хичээл хийж, багш сургууль болоод эцэг эхийн дарамт шахалтанд орсноор зарим нь амиа хорлох замыг сонгодог. 

Шалгалт өгсөн хүүхдүүдээс хамгийн багаар бодоход 2 сая орчим нь ямар ч их дээд сургуульд орж чадахгүйгээр хасагдан үлдэх болно. Шалгуур өндөртэй, асар их сэтгэлийн дарамт өгдөг энэ шалгалтын явцад хуурах, хуулах маш нарийн боловсруулсан аргууд хэрэглэгдэж байсан тохиолдол цөөнгүй бөгөөд. Шалгалтыг шударга явуулахын тулд энэ жил нисдэг камер буюу drone ашиглаж байгаа юм байна. 

Доорхи зургуудыг өнгөрсөн оны элсэлтийн шалгалтын үеэр Reuters агентлагийн зурагчин авчээ.

china_test25REUTERS/China Daily

Донггуан Их сургуулийн зааланд англи хэлний шалгалт өгч буй сурагчид. Элсэлтийн шалгалтын гурван гол хичээл бол Хятад хэл, математик, англи хэл юм. 

china_test3REUTERS/China Daily

Дүрслэх урлагийн мэргэжлээр шалгалт өгч буй сурагчид, Шандонг мужийн Жайнан хот. 

china_test24REUTERS/China Daily

Анхуй мужийн Хэфэй хотод шалгалт өгч буй хүүгээ хүлээж буй ээж. Хятадын зарим хэсгүүдэд элсэлтийн шалгалтын үеэр дуу чимээ гаргах, тэр байтугай хөгшин настайчуудын хийдэг хөгжимт бүжгийг сургуулиас 500 фийт зай дотор хийхийг хориглосон байдаг.

china_test23REUTERS/Stringer

Анхуй мужийн Лиюан хот руу элсэлтийн шалгалт өгөхөөр явж буй сурагчдид автобусанд суулаа. Тэдний ар гэр, найз нөхөд гээд шалгалтанд нь амжилт хүсэн гаргаж өгч байгаа хүмүүс.

china_test21REUTERS/China Daily

Жэн Донг гэх энэ сурагч Шанхай хот дахь шалгалт өгөх газрынхаа ойролцоо зочид буудлын өрөө хөлсөлжээ. Учир нь шалгалтын өглөө зам ихээр бөглөрөх тул шалгалтнаасаа хоцрохыг хүссэнгүй. Бээжинд л гэхэд 1,700 орчим такси элсэлтийн шалгалтын өглөө сурагчдийг шалгалт өгөх газар луу үнэ төлбөргүй хүргэж өгдөг. 

china_test20REUTERS/Carlos Barria

Сичуань мужид шалгалт өгч байгаа хүүхдүүдийг камераар хянаж байна. Элсэлтийн шалгалттай уялдуулан зарим сургуулийн анги танхимд хүртэл хичээлээ сайн давтаж буй эсэхийг хянах камер байрлуулсан байдаг. 

china_test19REUTERS/Stringer

Түр амсхийж буй сурагч. Хятадын сургуулиуд хүүхдийг элсэлтийн шалгалтанд бэлтгэхийн тулд ихэнх өдөр 15 цаг хичээл хийлгэж робот шиг ажиллуулж байна гэх шүүмжлэлд өртдөгч энэ байдал хэвээр үргэлжилсээр байна. 

china_test18REUTERS/Stringer

Анхуй мужийн Хэфэй хотод шөнө дөл болтол хичээл хийж буй хүүхдүүд

china_test17REUTERS/Stringer

Хүүхдүүдээ хүлээж буй эцэг эхчүүд

china_test16REUTERS/Stringer

Шалгалт өгч буй хүүхдүүдийг сэтгэлийн дарамтаас өөрийгөө чөлөөлж, айдсаа дарж сурах дасгалыг багш нар нь хийлгэж байна. Жишээ нь, энд найзуудыгаа унагахгүй гэж итгэснээр арагш харан унаж буй охин.

china_test15REUTERS/Stringer

Ухань мужид бороо орсны дараах өглөө Хятадын их соён гэгээрүүлэгч Кунзийн хөшөөнд сүслэн залбирахаар ирсэн хүүхдүүд. Шалгалтын өмнөх өдрүүдэд Хятадын сүм хийдүүд хүүхдүүдийнхээ төлөө залбирч мөргөхөөр ирсэн эцэг эхчүүдийн хөлд дарагддаг.

china_test14REUTERS/Darley Wong

Шалгалт өгөх хүүхдүүдийн биед шалгалт хийж байна. 

china_test22REUTERS/Stringer

Үзгэнд суулгасан камер, баллуур мэт дуу хураагч гээд хүний санаанд оромгүй зүйл гарч ирэх нь бий. 

china_test13REUTERS/Stringer

Камер бүхий нүдний шил, бяцхан хүлээн авагч бүхий мөнгө. 

china_test12REUTERS/Stringer

Энэ бол Сичуаны Чэнгду мужаас илэрсэн хуулах зорилго бүхий хэрэгсэл

china_test11REUTERS/Stringer

Утасны дүрд хувиргасан дуу хураагуурууд. Хятадын Боловсролын яам хуулах, хуурах оролдлого хийсэн сурагчдыг хорих ял болон 3 жил хүртэл дахин шалгалт өгөх эрхийг нь хаахаар шийдсэн.

china_test10REUTERS/Stringer

Хэбэй мужийн сурагчид өөрсдийгөө зоригжуулан урам өгөх дасгал хийж байна. "2-р сургуулийн сурагчид аа, та нар хамгийн шилдэг нь. Үзүүлээд өгөөрэй" гэж хашгиран сургуулийнхаа тугийг даллаж байна. 

china_test9REUTERS/Stringer

Шалгалтанд бүртгүүлэхээр ирсэн хүүхдүүдийн дарааллыг цагдаа нар зохицуулж байна. 

china_test6REUTERS/China Daily

Шалгалт дуусахыг хүлээж буй эцэг эхчүүд.

china_test5REUTERS/Aly Song

Эхний өдрийн шалгалт дууслаа. 

china_test4REUTERS/Darley Wong

Шалгалтанд оролцогсодыг нэрийн хамт зурагтай нь тулган шалгаж байна. 

china_test2REUTERS/Jianan Yu

Химийн шалгалт өгөхөөр эмнэлэгт суралцаж буй хүүхдүүд.

china_test1REUTERS/Stringer

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Тегс

      (103.212.119.34) 2016-06-12 15:17
      • 0
      • 0

      Ямар их хувь заяагаар Монгол Эх Орондоо теревее.

      Хариулах