Гадаад гоо үзэмж үү, сэтгэлийн сайхан уу...

Twitter Print
2016 оны 06-р сар 10-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Өөрт тулгарсан асуудал, зовлон зүдгүүрийг даван туулж байж хүн аз жаргалтай байх үндэс сууриа тавьдаг. Харин бусдаас өөр, өөрт оногдсон хувь тавилангийн эрхээр сул талаа ялан дийлж, магадгүй давуу талаа болгож чадсан хүмүүсийн илэрхийлэл болсон зоригтой, өөдрөг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна.

1.Пэйж Биллиот

Бүсгүй нүүрэн дээрээ төрөлхийн ийм мэнгэтэй төрсөн бөгөөд энэ байдал нь түүнийг олны анхаарлын төвд оруулж, бараг зөрж өнгөрсөн болгон гайхан харахад хүргэдэг. Гэхдээ бүсгүй мэнгээ нуухыг хүсдэггүй. Одоо 23 настай Пэйж маш амжилттай яваа жүжигчин, найруулагчдын нэг юм.

2.Жоржиа Ланузза

Арван настай байхдаа Жоржиа хайрст үлдтэй төстэй, арьсны нэгэн өвөрмөц өвчнөөр өвджээ. Анхандаа түүнд хэцүү санагддаг байсан ч одоо бол хэнээс ч ичихгүй, цахим сүлжээнд өөрийнхөө зургийг хүссэнээрээ нийтэлдэг болсон.

3.Харли Дэбс

Хоёр настай байхдаа энэ бүсгүй аймшигтай гал түймрийн осолд өртөж, ийнхүү эсэн мэнд үлдэж чадсан байна. Харин галын улмаас түүний нүүрэнд эвгүй байдалтай сорви үүсчээ. Удаан хугацааны туршид тэрбээр гадаад байдалдаа маш их эмзэглэж, ичиж зовдог байсан бол өдгөө энэ хорвоогийн хамгийн өөдрөг үзэлтэн болсон гэнэ. Хүн өөрөө өөртөө итгэлтэй байвал юм бүгдийг хийж чадна гэдгийг Харли одоо ойлгосон гэжээ.

4.Мелани Гайдос

Ховор төрлийн генийн өвчтэй энэ бүсгүй 27 насандаа гадаад байдлаа гоо сайхныг илэрхийлэх өвөрмөц дүр төрх болгож, эерэгээр ашиглаж чадсан аж. Түүнийг хөөрхөн, царайлаг гэдэгтэй санал нийлэх хүн бараг үгүй ч гэлээ одоо тэрбээр моделиор ажиллаж, дэлхийд алдартай Рамштэйн хамтлагийн клипний зураг авалтанд хүртэл ороод амжсан гэнэ.

5.Сиара Сварингер

Гадаад үзэмж, байдлаасаа болж олон хүний доог тохуу болж байсан тэр анхнаасаа л ер бусын, өвөрмөц арьсны эмгэгтэй төрсөн ба биеийнхээ бүхий л хэсэгт үй олон мэнгэтэй. Бүсгүй нэг үе маш ихээр шаналдаг байсан ч одоо бол “зовлонгийн цуглуулга”-аасаа ангижирч, бусад хүмүүс түүний талаар юу гэх нь түүнд огтхон ч сонин биш, өөрийн гэсэн зорилготой болсондоо баяртай байгаа аж.

6.Лекси Харфорд

23 настай Британи бүсгүй сургуульд байхаасаа л гадаад байдлаасаа болж маш их ичдэг байж. Одоо түүнд нүүрэн дээрх мэнгэ нь тийм ч муу зүйл биш санагддаг болж. Харин ч бүр эсрэгээрээ цахим сүлжээнд өөрийн зургийг тогтмол оруулдаг томоохон төлөвлөгөөтэй болсон байна.

7.Жейкоб

Энэ залуугийн гарын ихэнх хэсэг нь сонин содон дүрслэл бүхий том мэнгүүдээр дүүрчээ. Тэрбээр үүндээ хошин өнгө аяс оруулан, ирмэгийг нь дагуулан үзгээр зурснаар түүний гаран дээр Жейкобын гэсэн тодотголтой арлаар хүрээлэгдсэн хувийн тивүүд бий болжээ. Анх 2015 онд Жейкоб гаран дээрх энэ зургаа цахим сүлжээнд нийтэлж, олны дунд багагүй шуугиан тарьж, танигдсан байна.

8.Касандра Науд

Касандра Нуад хэмээх Канад бүсгүй төрөхдөө л баруун нүднийхээ доор тодоос тод хар мэнгэтэй төржээ. Эхэндээ энэ онцгой содон байдал нь түүнийг эвгүй байдалд оруулдаг байсан бол бүжигчин болсноосоо хойш бүсгүй онцгой байдлаа улам ч бүр тодруулж урам зоригтойгоор амьдрах болжээ.

Эх сурвалж: www.offigenno.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.