Заавал ялах зорилготой АН-ын зарим сониноос…

2016 оны 06-р сар 10-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч АН болон УИХ-ын дарга З.Энхболд энэ удаагийн УИХ-ын сонгуульд намаа удирдан орж байгаа зорилгоо “Бид энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан оролцож заавал ялалт байгуулж, өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн шинэ бүтээн байгуулалт, үйлдвэржүүлэлтийн ажлаа амжилттай үргэлжлүүлж, Монгол Улсыг үсрэнгүй хөгжлийн зам дээр эргэлт буцалтгүй гаргах ёстой. Иймд бид энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялагдах эрх байхгүй” гэж товч бөгөөд тодорхой тайлбарласан. Тэгээд ч том зорилго тавьсан АН-аас УИХ-ын сонгуульд оролцохоор нэр дэвшсэн 76 хүнд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг нь бусад намуудаас тусад нь гардуулж, сонгуульд оролцох эрхийг нь баталжуулсан билээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын тайлбарлаж байгаагаар АН хамгийн шилдгүүдээ сонгож 2016 оны УИХ-ын сонгуульд сойсон гэсэн. Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь нийт нэр дэвшигчийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх хуулийн заалттай. Дээрх хуулийн заалтын дагуу эмэгтэй гишүүдээ ч дэвшүүлж. Хамгийн гол нь АН-ын нэр дэвшигчийн 14 хувь нь 25-35 насныхан, 47 хувь нь 40-50 насныхан, нийт нэр дэвшигчийн 60 гаруй хувь нь 50-иас доош насныхан байгаа аж.

Хамгийн залуу нэр дэвшиг 30 настай С.Дэмчиг нь Өвөрхангай аймгийн 21 дүгээр тойрогт МАН-ын С.Чинзоригтой халз тулна. С.Дэмчигийн хувьд сургуулиа төгссөн цагаасаа хойш өнөөдрийн Эрчим хүчний сайд Д.Зоригтын цүнхийг барьж гүйсээр өнөөдөр ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвших хэмжээнд хүрээд байгаа. Харин түүний өрсөлдөгч МАН-ын С.Чинзоригийн хувьд өнгөрсөн сонгуулиар Д.Зоригтод ялалтаа луйвардуулсан гэж өнөөдөр ч шүд зууж явдаг тул “Цүнх баригч” С.Дэмчигийг нь заавал ялж хариугаа авах тооцоотой яваа нь тодорхой.

Эрх баригч АН-ын хувьд УИХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшиж буй хүмүүс нийт нэр дэвшигчийн 35 хувийг эзэлж байгаа юм билээ. Одоогийн УИХ-д байгаа гишүүдээс 36 хүн нэр дэвшсэний дотор УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Амаржаргал нар эмэгтэйчүүд болон залуусаа дэмжих зорилгоор нэрээ татсан. Үүний зэрэгцээ ИЗНН-аас манай намд элссэн С.Дэмбэрэл, Р.Булгамаа, МҮАН-аас элссэн М.Сономпил, Эх орон намаас элссэн Б.Эрдэнэбат нар нэр сонгуулийн үнэмлэхээ нэгэнт гардаж авчихаад Сонгуулийн үр дүнд олонхи болно гэсэн чигтэй ажиллаж байгаагийн хувьд АН-д нэг суудал ч туйлын үнэ цэнтэй гэдэг нь ойлгомжтой. Сонгуулийн шинэ хууль нь хатуу дэг журамтай болсон тул төсөв хэмнэсэн, үрэлгэн зардлыг танасан, найр наадам,  элдэв дуу бүжиггүй чигч үйл ажиллагаа өрнүүлэхээ АН болон УИХ-ын дарга З.Энхболд ММ агентлагын ярилцлагаар орохдоо мэдэгдсэн. Тэрээр “Сайхан сонгууль болж, сайн төр байгуулагдаасай гэж  хүсч байгаа”-гаа ч хэлэхээ мартаагүй. 

Түүнчлэн УИХ-ын 2016 оны сонгуульд нийтдээ 498 хүн нэр дэвшсэнээс   гуравны нэг буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа. Намууд хуульд заасны дагуу 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. АН-ын тухайд Сэлэнгэ аймгийн 26 дугаар тойрогт “Газар тариалан холбоо”-ны тэргүүн Л.Цандэлэгийн оронд эцсийн мөчид дуучин Г.Эрдэнэтунгалагийг сонгож олны нүдийг орой дээр нь гаргаад амжсан. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд 2015 оны 10 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны АН-ын хорооны дэд даргаар сонгогдсон юм билээ.

Мөн Төв аймгийн 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Дархан аварга А.Сүхбаттай өрсөлдөх Т.Энхсайхан ч АН-ын залуухан эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.

Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ 50 сая төгрөгөөр батламжилж байсан АН энэ удаа дэнчингийн хэмжээгээ 100 сая төгрөг болгоснийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан “БЗД -ийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгийн татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга” хэмээн цахимаар мэдээлж, үнэнийг илчилсэн. Ер нь УИХ-ын сонгуульд ямархуу мөнгө зарлагаддагийг сонирхож Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоог үзвэл 1992 онд  улстөрийн намууд сонгуульд нийтдээ 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд энэ тоо хэдэн арав дахин өсч, 35 тэрбум 679 сая төгрөгөөр сонгуульдсан байдаг. Мэдээж 20-хон хоногийн дараа ганцхан өдөр пижигнэлдээд дуусах энэ удаагийн сонгууль дээрх мөнгийг нугалана уу гэхээс нугдайлгахгүй нь тодорхой. Эцэст нь дүгнэхэд АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа “Цүнх баригчид” хийгээд дуучин, бөхчүүд аргагүй л сонгуулийн дэнчинг даваад гарах бяр тэнхээ суусан нөхөд гэдэг нь танигдлаа. Одоо харин аль хэр амжилттай сонгуульдахыг нь л харах үлдэв.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МУУСАЙН НОВШНУУД

      (109.163.234.7) 2016-06-10 19:04
      • 0
      • 1

      АН ДЭМЖИХ ХҮН ОДОО МОНГОЛД БАЙХГҮЙШДЭЭ ХЭН ТЭГЭЭЛ ЯЛ ДЭЭРЭЭ ЯЛАА СУНГАЖ БАЙХ ЮМ ВЭ?????????? АРАЙЧДЭЭ САЙХАН ҮЛЭЭХ ЮМАА ХУДЛАА 2 ЮМ ЯРИАЛ АРД ТҮМЭНИЙ ТАРХИЙГ УГААГААЛ ЭНЭ СОНГУУЛьД АХИАД ЯАЖ ГАРАХУУ ГЭЭЛ ЗҮСЭН ЗҮЙЛИЙН ЮМ ХИЙГЭЭЛ БОЛИХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!

      Хариулах

    • ЛоЛ

      (84.251.91.165) 2016-06-10 18:55
      • 0
      • 1

      Юу гэж эд нарыг дэмждэг юм цаана чинь ард иргэд зовж байхад тэгээл ахиад 4жил нэмэхүү зовлон дээрээ энэ тэнэгүүд болих хэрэгтэй мэдлэгтэй чадалтай хүмүүс МАН-д байгаа чаддаг хүндээ суудлаа тавьж өгөх хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (149.202.42.188) 2016-06-10 18:55
      • 0
      • 1

      АН.д одоо ямар ч боломж байхгүй ээ тэднийг сонгох хүн гэж байхгүй ялагдах нь ойлгомжтой. Эртхэн намаа тарааж зам замаа хөөцгөө ;)

      Хариулах

    • Зочин

      (46.165.230.5) 2016-06-10 18:52
      • 0
      • 1

      Эд нарыг одоо дэмжих хүн байхгүй ээ..Хичнээн шинэ хүмүүсийг оруулж ирж байгаа ч цаана нь бодлогыг авч явж байгаа цөөн хэдэн олигархиуд л байгаа тэднийг л унагаах хэрэгтэй шүү дээ..

      Хариулах

    • ДОРЖОО

      (151.100.179.50) 2016-06-10 18:49
      • 0
      • 1

      Ямар аймар юм бэ юу хийсэн гэж сонгуульд та нар гарах гээд байгаан бэ? чаддаг хүндээ ажлаа өгөлдөө ичдэггүй луйварчид вэ? болиул таарна

      Хариулах