
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцжээ.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан бөгөөд засал, гологдол засварлах ажил энэ онд хийгдэнэ.

- “Багц-3”-ын хувьд ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж байна. Зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.
- “Багц-5”-ын ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувь.
- “Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна.
Хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж буй.
Эх сурвалж: ЗТХЯ
Зочин
(103.26.194.54) 2014-02-08 18:03Yooyo urdaas ni bur nervteed shiree tonshchihson suuj baina sh dee. He he
Хариулах
Зочин
(103.26.194.60) 2014-02-08 17:51Zurhin ovgiig text unshaad 5 dahi uye l yum baih geed shuud oilgochihson chini bish baina sh dee. Yag ter heseg deer neleen sandalrlaa. Harin bur setguulch tolgoi erguuleed duustal ni uzuulchih yum baina l daa.
Хариулах
Зочин
(103.26.194.39) 2014-02-08 17:48Goe nevtruuleg bainaa. Hoyor oroltsogch mundag oroltsloo. Zurhen uye gej bi lav sonsoogui yum baina. Medehgui zuilee medej avlaa.
Хариулах